“Авар”-ын захирал няцаалт хийлээ
Японд 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан “Авар” компанийн тухай шуугиан намдаагүй байна.
Тус компанийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн ах Ч.Эрдэнэбат аж.
Тэрээр компанийнх нь талаар цацагдаад байгаа мэдээлэлд өчигдөр тайлбар өгсөн юм.
Ч.Эрдэнэбат цэвэр бизнесийн зарчмаар газрыг авсан, ямар ч улс төрийн оролцоо байхгүй гэж мэдэгдлээ.
“Манай компани үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Японы хуулийн компаниар дамжуулж энэ дуудлага худалдаанд оролцсон. Үүнд тухайн компани хэдэн төгрөгийн хөрөнгөтэй байх нь хамаагүй” гэж мэдэгдэв.
Мөн тэрээр манай компанид аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй гэж онцоллоо.
Ж.Идэр
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: