Ким Кардашьян Уэстээс романтик гэрлэх санал хүлээж авлаа
Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян олны анхаарлын төвд байхыг хүсэгч нэгэн. Саяхан өөрийи нүцгэн өгзөгнийхөө зургаар шуугиан тариад амжсан тэрээр хүсэн хүлээсэн сүйн бөгжөө авчаа.
Түүний хүүгийн эцэг, рэп дуучин Канье Уэст хайр сэтгэлдээ умбасан залуу хайртыгаа хэрхэн гуйдгийг дэлхий дахинд харуулах гэсэн шиг гайхалтай романтик байдлыг бий болгож, баярлуулсан байна.
Дөрвөн сартай Норт Уэстийг нь төрүүлж өгсөн Кимд Уэст гэрлэх санал тавьж, 15 каратын эрдэнийн шигтгээтэй үнэт бөгж бэлэглэхийн тулд бүтэн цэнгэлдэхийг нэгэн орой хөлсөлжээ.
Кимийн төрсөн өдрөөр Канье Уэст Сан-Францискогийн АТ&T Park цэнгэлдэхийг хөлсөлж, олон тооны зочдыг урьжээ. Гэтэл гэнэт цэнгэлдэх хүнгүй болж, том дэлгэцэн дээр “Надтай гэрлээч” гэсэн Уэстийн гуйлт гэрэлтэн гарч иржээ. Ким Кардашьян ийм гуйлтад “За” гэж хэлэхгүй байж чадсангүй. Уэст түүнд гэрлэх санал тавьмагцаа 15 каратын эрдэнийн шигтгээтэй үнэт бөгж бэлэглэсэн байна.
“Өнөөдөр намайг хайраар бялхаасанд би маш их баярлалаа. Надад эн бүхэн маш их үнэ цэнэтэй шүү” гэж Кардашьян твиттертээ бичжээ. Ийнхүү Канье Уэст Кимд гэрлэх санал албан ёсоор тавилаа.
URL: