Хоолойг нь хэрчсэн нярайн цогцос Улаанчулуутын хогийн цэгээс олджээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Улаанчулуутын хогийн цэгээс эхсээс нь салгаагүй нярайн цогцос олджээ. Нярайн цогцос олдох үедээ гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай олдсон байна.
Тодруулбал, хэдхэн хоногийн дараа хорвоод мэндлэх байсан хүүхдээ дутуу төрүүлээд хоолойг нь хэрчээд хаясан байжээ. Улмаар ээжийг нь хүн амины хэрэгт холбогдуулан эрүү үүсгэж шалгаж байгаа юм байна.
URL: