БНСУ-ын албаны хүмүүсийн Кайсоны аж үйлдвэрийн паркт айлчлахыг зөвшөөрлөө

dc5e63798cff9fc1originalБНСУ-ын нэгдлийн яамны албаны хүн 24-нд хэлэхдээ, БНАСАУ мөн өдрийн үдээс өмнө БНСУ-ын парламентын гадаад харилцаа нэгдлийн хорооны холбогдох хүмүүс 30-ны өдөр Кайсоны аж үйлдвэрийн паркт айлчлахыг зөвшөөрлөө гэжээ.

БНСУ-ын нэгдлийн яамны албаны хүн хэлэхдээ, БНСУ-ын тал Кайсоны аж үйлдвэрийн паркт айлчлах нь тусламжийн төслийг газар дээр нь шалгаж, хэлэлцэх зорилготой. БНСУ-ын тал БНАСАУ-ын талын зөвшөөрсөнд таатай байгаагаа илэрхийлээд, энэ айлчлалаараа Кайсоны аж үйлдвэрийн паркийн хөгжлийг хэвийн байдалд оруулах талаар хувь нэмэр оруулахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

Хэвлэлүүд мэдээлснээр, БНСУ-ын парламентын 57 гишүүн БНАСАУ-д айлчлах өргөдөл дэвшүүлээд байна. Кайсоны аж үйлдвэрийн паркийн БНСУ болон БНАСАУ-ын хамтарсан комиссын БНСУ-ын талын дарга, нэгдлийн яамны хоёр солонгосын хамтын ажиллагааны бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөний төлөөлөгчдийн тэргүүн Ким Кивоонг засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан БНАСАУ-д айлчлах боломжтой байна.

Кайсоны аж үйлдвэрийн парк БНАСАУ-ын нутагт байрладаг, хоёр солонгосын хилээс 10 км зайтай, 2004 онд нээлттэй болсон хоёр талын хамтын ажиллагааны чухал бэлэг тэмдэг болсон юм. БНСУ-ын 100 гаруй аж ахуйн нэгж уг аж үйлдвэрийн раионд үйлдвэр байгуулсан юм. Энэ оны 4-р сард Солонгосын хойгийн байдал хурцдаж, тус аж үйлдвэрийн хүрээлэн хаагдсан юм. 8-р сарын 14-ний өдөр БНСУ БНАСАУ хоёр тал аж үйлдвэрийн районыг сэргээж ажиллуулах талар хэлэлцээр тохиролцож, түүнчлэн хамтарсан комисс байгуулж зохицуулалт хийсэн юм.

/Баатар орчуулав/ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих