Мозамбикийн сөргөлдөгч талууд зөрчлөө зохицуулахыг уриаллаа

img.phpНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 23-нд төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Мозамбикийн дотоодын байдалд анхаарал хандуулж буйгаа илэрхийлсний зэрэгцээ мөргөлдөгч хоёр тал зөрчлөө яриа хэлцлээр зохицуулахыг уриалжээ.

Сүүлийн өдөр Мозамбикийн засгийн газрын арми ба сөрөг намын Мозамбикийн үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөний хооронд болсон хүчирхийллийн мөргөлдөөн ширүүсэж буйд Бан Ги Мун анхаарал хандуулж байгаа бөгөөд талууд тухайн орны энх тайван, тогтвортой байдлыг хохироож болзошгүй үйл ажиллагаа авахаас зайлсхийхийг уриаллаа гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Мозамбикийн мөргөлдөгч хоёр тал далайцтай яриа хэлцэлд бүрэн оролцож, одоогийн ардчиллын дэглэмийн дагуу зөрчил маргаанаа зохицуулж, түүнчлэн тус улс нийгмийн эвлэрэлд хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргах, тогтвортой хөгжилд хүрэхийг батлах нь зүйтэй гэж Бан Ги Мун тэмдэглэжээ.

Мозамбикийн засгийн газрын арми 21-нд Мозамбикийн үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Афонсо Длакамагийн жил шахам нуугдсан ойн баазыг дайран эзэлжээ, гэтэл Длакама оргосон байна. Үүний улмаар засгийн газартай 1992 онд тохиролцсон энхийн хэлэлцээр хүчингүй болсныг Мозамбикийн эсэргүүцлийн хөдөлгөөний зүгээс зарлаж, Мозамбикийн энх тайван эндээс эцэслэж магадгүй гэжээ.

\У\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих