«Фукушима-1» АЦС-ын гоожуурын сувагт цацрагийн хэмжээ нэг хоногийн дотор хоёр дахин өсөн нэмэгдэв

«Фукушима-1» АЦС-ын гоожуурын сувагт цацрагийн хэмжээ нэг хоногийн дотор хоёр дахин өсөн нэмэгдэв

Фото: EPA

«Фукушима-1» АЦС-ын гоожуурын нэгэн сувагт 1 литр усны цацраг хамгийн дээд төвшин 140 мянган беккерельд хүрсэн тухай өнөөдөр станцын операторч ТЕРСО компани мэдээлэв.

«Фукушима-1» АЦС-ын гоожуурын нэгэн сувагт 1 литр усны цацраг хамгийн дээд төвшин 140 мянган беккерельд хүрсэн тухай өнөөдөр станцын операторч ТЕРСО компани мэдээлэв.Өчигдөр усны сорьц авчээ. Цацрагийн хэмжээ мягмар гаригийн үзүүлэлтээс хоёр дахин илүү  байна.

Гоожуурын системийн өөр хэсэгт нэг литр усны цацраг 15 мянган беккерельд хүрч, хоногт 44 дахин өсөн нэмэгджээ. 1 литр усны цацрагийн хэвийн төвшин 10 баккерель байх ёстой.

Аадар борооны уршгаар бохирдсон хөрсний цацраг гоожурын сувагт шилжсэн байх гэж ТЕРСО компани үзэж байна. 8-р сард «Фукушима-1» АЦС-д реакторуудыг хүйтрүүлсэн ус хийсэн том төмөр торхоос 300 тонн цацраг идэвхит ус гадагшаа нэвтрэн урссан билээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих