“Мобиком”-оо Монголчуудыг мөлжихөө зогсоо!!!

hl;khl;dffhdМобикомын тусгай зөвшөөрлийг цуцалья

Монголын үүрэн телефоны анхдагч гэх “Мобиком” хэрэглэгчидээ хохироож эхлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Давуу эрхтэй энэхүү компанийн даварсан үйлдэл хэрээс хэтэрснийг хэн бүхэн мэдэж буй болов уу. Мобиком нь үүрэн холбооны бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг авдаг ч  хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадахгүй байгааг хангалттай олон баримтаар нотолдог. Тэднийг хэрэглэгчид нь “хүү тооцдоггүй банк” хэмээн нэрийдэх нь ч бий.

Ийм байгууллагыг мэдээлэл холбооны салбарт манлайлагч гэвэл эндүүрэл байлгүй дээ.

Сүүлийн үед гэхэд л дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ ярианы төлбөр тооцоон дээр илүү мөнгө нэмж луйвар хийдэг байсан нь тогтоогдсон тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухайгаа ШӨХТГ мэдэгдсэн билээ.

Ингээд “Мобиком” корпорацийн хэдэн жилийн өмнөөс хэрэглэгч, үйлчлүүлэгчидээ хохироож ирсэн зарим баримтуудаас дэлгэе.

Хэрэглэгчидээ мобикомоос татгалзья

-ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа авсаныхаа дараа эхлээд үүрэн телефоны операторууд төлбөрөө секунтээр нь тооцох талаар мэдэгдэж байсан. Тухайн үед О.Магнай энэ талаар “бүх үүрэн телефоны операторуудтай уулзсан. Болно гэсэн хариулт өгсөн” хэмээн мэдэгдэж байсан.

Гэтэл урьдчилсан төлбөрт хэрэглэгч нэг минутын яриаг 100 төгрөгөөр үнэлдэг байсныг секундын алхамд шилжсэнээр нэг секундын яриаг 2.2 төгрөгөөр үнэлж нэг минутын яриа 132 төгрөгөөр ярьж байх болсон. Хэрэглэгч эхний минутад багтаан яриагаа дуусгалаа гэхэд 50 хүрэхгүй секунд яриад нэг минутын төлбөрөөс илүүг төлөх “тэнэг” шийдвэр гаргаж байсан. Тэд “үнээ бууруул” гэхээр шинэ үйлчилгээ танилцуулчихдаг нэгэн ийм аргатай.

-Дараа төлбөрт үйлчилгээ: Шинэ хэрэглэгч болохын тулд “барьцаа” өгөх ёстой. Уг нь тэрхүү хөрөнгө хувь хүний дансанд байгаад үүргээ биелүүлэхгүй бол мобиком авах, биелүүлбэл эзэндээ үлдэх ёстой. Гэтэл хэрэглэгчийн өгсөн мөнгө хэрэглэгчийн биш компанийн дансанд ордог гэдэг нь тогтоогдосон. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр тэрхүү мөнгийг эргэлдүүлж, ашиг олдог нь бас шудрага бус зүйл билээ.

Мөн 2011 онд гэхэд л найман төрлийн хөнгөлөлт урамшууллын хөтөлбөр зарласан ч дараа төлбөрт хэрэглэгчдэд энэ урамшууллаа олгодоггүй байсан бөгөөд харин ч илүү төлбөр авдаг байсан нь тогтоогдсон. 990211**, 990992**, 991005**, 990278** гэх мэт дугааруудтай 10 хэрэглэгчийн 2011 оны 7-12 сар хүртэлх төлбөрийн нэхэмжлэлд шалгалт хийж үзэхэд дээрх хугацаанд “Моби”-оос 90 минутын үнэгүй ярианы эрх бэлэглэсэн байна. Үүнийг хэрэглэгчид 90 минут үнэгүй ярина гэж ойлготол тэд “Сарын суурь хураамжаа төлөөд түүнээс илүү гарсан минутаас шалтгаалан урамшуулал үзүүлдэг” гэсэн хүн шууд ойлгохооргүй тайлбар өгч байжээ. Бас тэд хэрэглэгчид хэрэглээгээ хянах бүрэн боломж олгодоггүй хэрнээ хэрэглэгчийг байнга л шүүхэд дуудаж ажлыг нь алдагдуулж байдаг гэмтэй.

-“Card plus” гэдэг үйлчилгээ: Сарын турш сүлжээндээ 15 мянган төгрөгөөр үнэгүй ярих эрхтэй хэмээх ч 20-25 хоноод дуусчихдаг гэх гомдлууд ихээхэн ирдэг байв. Зарим заргач нэгэн очихоор улайхдаа ичих ч үгүй “Та эрхээ дууссаны дараа мессеж илгээн хоногоо гүйцээ” гэдэг нь мөн л нэгэн ичгүүргүй “луйвар”-ынх нь нэг хэсэг юм.

-HiTone буюу… бусдын уран бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж “мөнгө хүүлдэг” үйлчилгээ юм. Нэг  сая гаруй  хэрэглэгчидтэй гэх тус байгууллагын бүх хэрэглэгч “Hi tone” хэрэглэхгүй байлаа гэхэд тал хувиар нь тооцоход сард зөвхөн үйл­чилгээний эрх нээлгэсэн тохиолдолд  500 сая 600 мянган төгрөг болох аж. Тэгээд 400 төгрөгөөр ганц дуу татлаа гэхэд  200 сая төгрөгийг  тус  компани халаасанд орно гэсэн үг. Үүнтэй холбогдуулж МУГЖ С.Жавхлан болон дуучин ноён Бондгор нарын хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, мөнгө нэхэмжлээд байсан билээ. Үүний хариуд дуучин С.Жавхланд, “Чиний дууг ашиглаж 13 сая төгрөг олсон үүнийг ав” хэмээн хэлсэн гэх боловч үнэн хэрэгтээ түүний дууг хэрэглэгчдэдээ дамлан борлуулж, 300 гаруй сая төгрөгийн ашиг олсон нь олон нийтэд ил болсон билээ.

-“Мобилото” буюу “молиго” сугалаа: Уг сугалааг шууд тохирлоор азтнаа тодруулалгүй бичлэгээр цацаж байсан нь илэрч байсан. Балжинням Батсайхан гэх иргэн тохирол болохоос хоёр цагийн өмнө 99178881 гэсэн дугаар эзэн өнөөдөр байр, автомашинтай болно мөрийцөх үү гэж фейсбүүк хуудаснаа бичсэнээр тохирол шууд явагддаггүй гэдэг нь мэдэгдсэн юм. Энэхүү үйлдэлдээ Мобиком корпораци хариу мэдэгдэл хийхдээ “Мобилото сугалааны гурав дахь удаагийн азтан тодруулах ажиллагаа телевизийн бололцоотой цагаас шалтгаалан өдөр нь 13 цагт тодруулж, орой 21 цагт цацсан нь үнэн. Хэрвээ та бүхэн анзаарсан бол нэвтрүүлгийн үеэр дэлгэцийн дээд хэсэгт шууд гэсэн тодотгол байгаагүй. Нэвтрүүлэг албан ёсоор цацагдахаас өмнө цахим хуудаснаа буруу ташаа мэдээлэл гарсантай холбогдуулж энэ мэдэгдлийг хийж байна” гэсэн юм. Харин энэхүү үйлдлийг бататгасан нь Мобикомоос халагдсан нэгэн ажилтан тус компанийн фэйсбүүк page-д доорх зүйлийг бичсэн явдал байв.

Мөн “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” тус байгууллага нь доороо арав гаруй охин компанитай. Тэдгээр компаниудын нэг болох “Ньютель” ХХКомпани нь борлуулалт, үйлчилгээг хариуцан ажилладаг юмсанж. “Ньютель” ХХКомпанийн нийт ажилчдын 70-80 хувийг борлуулалт, үйлчилгээний ажилтан эзэлдэг ба эдгээр ажилчид дийлэнх нь  гэрээт ажилтан байдаг. Харин үндсэн ажилчдын цалин гэрээт ажилтаны цалин “тэнгэр газар шиг хол зөрүүтэй” байдаг аж.   Үндсэн ажилтаны цалин хамгийн багадаа л нэг сая гаруй төгрөг байдаг бол гэрээт ажилтаных 210.000 төгрөг байдаг гэнэлээ. Ингээд цалингийн зөрүүтэй байдлыг лавлаж асуухад “гэрээт” ажилтан ийм хэмжээний цалин авдаг юмаа гэх хариултыг  өгдөг аж. Гэрээт ажилтны “Хөдөлмөрийн гэрээ”-ний цалингийн хүснэгтэд цалингийн хэмжээ бичигдэдэггүй гэнэ, энэ нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл ажээ.

 

 

-Мобиком хувийн нууц дэлгэдэг: “Мобиком” корпорацийн хэрэглэгч болохын тулд хэрэглэгчийн талаарх бүх мэдээллийг бичүүлээд байдаг билээ. Харин хэрэглэгчийн өгсөн бүх мэдээлэл тагнуул, цагдаагийнханд очдог гэнэ. Хүчний байгууллагынхан тэдэнтэй хамтарч хүний утас чагнадаг, дугаарыг нь бусдад өгдөг, гар утсаар нь байгаа газрыг нь тогтоодог, мессэж хэвлэх үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээлэл бий.

Гэтэл энэ нь “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн тавдугаар зүйлийн 5.4-т “Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэрэг ажээ. Мөн тус хуулийн тавдугаар зүйлийн 5.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэх заалт  байдаг гэнэ. Тэгэхээр “Мобиком” нь хувь хүний мэдээлэлийг дэлгэрэнгүй байдлаар авдаг мөн хууль бус үйлдэл ажээ.

За энэ мэт “Мобиком”-ыг супер залилагч болохыг нь илчилсэн булхайтай баримт, мэдээ, мэдээлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр хэдэн арваараа байгаа шүү. Олоод үзэцгээгээрэй. Тэд хэрэглэгчдийнхээ санал гомдлын хариуд “Алдаагаа одоохон засаад хариу өгье” гэдэг ч эргээд асуухад нь “Бид судлав. Боломжгүй юм байна” хэмээн өчдөг уран аргатай.  Мобиком гэх “монополь” компанийг татан буулгая. Ийм байдалтай хэрэглэгчид бид хохирсоор л байх юм гэжүү?

 

Тоймчхүү

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих