У.Мөнх-Эрдэнэ Монголдоо АЛТАН МЕДАЛЬТАЙ ирнэ
Казахстаны нийслэл Алмата хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байгаа. Манай улсаас уг тэмцээнд явсан долоон тамирчнаас МУГТ У.Мөнх-Эрдэнэ ганцаар тунаж үлдээд байсан.
Тэгвэл 64 кг-ын жинд өрсөлдөж байгаа манай тамирчин өчигдөр Узбекстаны тамирчин Санжарбек Рахмоновтойтой хүрэл медалын төлөө тоглож, 2:1-ээр буулгаж авсанаар дэлхийн аваргын хос медальтан болох нь тодорхой болсон. Гэхдээ У.Мөнх-Эрдэний амжилт ингээд дуусчихгүй. Маргааш тэрбээр мөнгө, цаашлаад алтан медалын төлөө тоглоно.
Гавьяат маань өөрийн фэйж хуудсандаа “Сэтгэл зүрхээрээ надтай цуг байгаа Монголчууд та бүхэндээ баярлалаа. Мөн бүх Монголын Боксын Холбоо, дасгалжуулагч болон Монгол түмэн та бүхэндээ АЛТАН МЕДАЛЬТАЙ очих болно. Нийт Монгол түмэндээ баярлалаа” хэмээн бичиж үлдээсэн байна.
URL: