”Туул гол”-ын эргээс 10 тонн хог цэвэрлэсэн байна

Байгаль хамгаалах сарын аяны хүрээнд “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Үүний хүрээнд Туул голын сав газрын захиргаа, “Тунгаа төв” ТББ-аас санаачлан Туулын эргийн хогийг цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, УСУГ, “Номин констракшн”, “Стандарт групп”, “Хотын зам”, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, “Гудамж” төслийн ажилтан, албан хаагчид болон оюутан, иргэд нийлсэн 1250 хүн оролцсон байна. Тэд Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх 22 км газраас 10 орчим тонн хог цэвэрлэжээ.

С.ХОРЛОО

URL:

Сэтгэгдэл бичих