Найз бүсгүйг нь хүчирхийлсэн багын найзаа буудан өшөөгөө авчээ
Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхад гарсан хүн амины онц ноцтой хэргийг үйлдсэн А.Мэндбаяр мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрбээр, найзыгаа баарны гадаа авч очоод зургаан удаа буудан амь насыг нь хохироох болсон шалтгаанаа үргэлж дарамталдаг байсан, мөн хайртай бүсгүйг маань хүчирхийлсэн учраас өс санан буудаж алсан хэмээн тайлбарласан байна.
Тэр хоёр багын найзууд байсан ч талийгаач Э нь үргэлж дарамталдаг, Хятадад сурахаар явсан хойгуур нь найз бүсгүйг нь хүчирхийлсэн учраас Хархорин захаас 12 сумтай буу худалдан авч дээрх хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байна.
Одоо сэжигтэнд Тусгай ангийн 91-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд найз бүсгүй Д-г нь гэрчээр татаад байгаа гэнэ.
URL: