Авлигаа “агначихвал” инфляц нэг оронтой тоонд орох вий

Авлигаа “агначихвал” инфляц нэг оронтой тоонд орох вий

Сүүлийн үед парламентын танхимд болж буй үйл явдлын өрнөлийн тайлал хэн хүний сонирхлыг татаж байна. Анх удаагаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн мөнгөний бодлого хэрэгжиж, төсөвт байгаа авлига, хээл хахуул хэмээх идээ бээрийг шахах гэж оролдлого манайдаа л бараг анх удаа гэж болохоор.

Хэзээ хэдийд монголчууд дотоодын үйлдвэрлэлээрээ хямралыг давъя гэж зоригтой шийд гаргаж байлаа даа. Харин Хятад, Япон зэрэг манай тивийн эдийн засгийн “акул”-уудын хувьд энэ нь энгийн үзэгдэл. Хятадыг ажиглавал гадаадад экспортлох барааны орлогоос биш харин дотоодын компаниудын үйлдвэрлэл, үндэсний хэрэглэгчдийнхээ эрэлтээр эдийн засгийн өсөлтийн шинэ давалгааг бий болгохоор ирэх таван жилийн зорилтоо батлаад байгаа.

Япон гэхэд бас л экспортоос хамаарсан төсвийн өнөөгийн тогтворгүй байдлыг халж дэлхийд танигдсан хэдэн томоохон дотоодын компанийнхаа хүчээр үнэгүйдлийн хямралыг давахаар чармайж байна.

Харин Монгол Улсад энэ онд анх удаа Засгийн газар, Төвбанктайгаа хамтраад дотоодын хэдэн компаниа хөл дээр нь босгож, өрсөлдөх бяртай болгохоор оролдох боллоо. Энэ оролдлого нь Монгол Улсад цочир сонин үзэгдэл болсон болохоор парламентын зарим гишүүний нүдний “өргөс” болоод байгаа нь нууц биш. 76 эрхэм тойрог тойрогтоо тус бүр нэг тэрбумыг үрдэг халгиж цалгиж явсан төсвийнх нь “но” илэрч, Төвбанк улс төрийн бодлогын зэвсэг биш харин үйлдвэрлэлийг урамшуулагч болоод хувирчихсан нь зарим хүний эгдүүцлийг хүргэж буй нь эхнээсээ цухалзаад л байна.

Урьд өмнө нь Төвбанк нь ханшаа барьж байгаа нэр зүүж л байвал бодлогын хүү 14 хувь хүрнэ үү үгүй юу, дотоодын хэдэн компани зээл авч чадах уу, үгүй юу гэдэг нь парламент болоод Монголбанкинд хамаагүй байсан цаг саяхан. 2009 оныг эргэн саная л даа. Төсвийн алдагдал хэрээс хэтэрч, Засгийн газар хэдэн хандивлагчдаас бадар барьж гүйж байхад Төвбанк бодлогын хүүг түүхэн дээд хэмжээ буюу 14 хувьд хүргэж байсан. Тэгэхэд арилжааны банкууд зээл олгохгүй, төсөв тасарчихсан, улстөрийн популист амлалтууд эдийн засгийг там болгож байсан цаг. Харин өнөөдөр Монголбанк нь улстөрөөс хамааралгүй шийдвэрээ гаргадаг, парламент дотор төсвийг дотроосоо шүүмжилж, алдаа дутагдал, авлига хээл хахуулийг нь шударгаар дэлгэдэг боллоо. Магадгүй эндээс л өнөөх инфляцийг нэг оронтой тоонд барьж, эдийн засгийн өсөлтийг хангана гэсэн албаны үг хэллэг айл өрхийн амьдралд энгийн төрхөө олж буух байх.

Ер нь инфляц гэдэг энэ харь үг чинь өөрөө үнийн өсөлт гэсэн утгыг илэрхийлж буй. Бүр энгийнээр тайлбарлавал хэтэвчин дэх хэдэн төгрөгийн маань лангуун дээр илэрхийлэгдэх бяр чадал нь юм. Хоёр жилийн өмнө 100 төгрөгөөр ядаж л ганц бал худалдан авдаг байсан бол өнөөдөр ёстой гонж. Хамгийн хямд бал 350 төгрөгөөс эхэлж байгаа нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд инфляц ийн өссөнийг харуулж байгаа юм.

Инфляц өссөний цаад учир шалтгаан нь бас олон тайлалтай. Тэдний голлох хүчин зүйл нь улсын төсөв, гадаад худалдаа, үндэсний үйлдвэрлэл гэсэн тулгын гурван чулуун дээр тогтдог. Наад зах нь татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж буй улсын төсвийг дарга сайд нар гарын салаагаараа цацаад, төрийн албыг төрлийн алба болгоод байвал төрд ажиллахын тулд, эсвэл хэн нэгэн сайдад хэдэн бараа шахахын тулд авлига тэнд өсч өндийнө. Бодит үнээсээ хэд дахин давсан ханш хэлж төрд шахсан бараа, үйлчилгээ эргээд иргэдэд хүрэхдээ дахиад л үнэ нь нэмэгдэнэ.Хамгийн эмгэнэлтэй нь бодитоор, шударгаар үйлдвэрлэл эрхэлж буй үйлдвэрлэгчдийн бараа төрийн хэрэгцээг хангах орон зайг авлигачид эзэгнэдэг явдал юм. Энэ чинь л өнөөх гадаад худалдааны алдагдлыг өсгөж, импорт нь экспортоосоо хоёр дахин давсан луу данстай эдийн засгийг бий болгож байна. Дотооддоо хялбархан үйлдвэрлэх боломжтой зүйлсийг гадаадаас импортлоод байхаар үүнээс өөр үр дүн юу гарах вэ.

Ирэх онд Төвбанкнаас инфляцийг нэг оронтой тоонд багтааж, ам.долларын ханшийг 1380 төгрөгт багтаахаар зэхэж байгаа. Үүнийг зарим улстөрч хэтэрхий өөдрөг төсөөлөл хэмээн буруушааж байна. Тэднийхээр бол монголчууд бүгдээрээ муу мэдээнд уусаад, сайн мэдээлэл сонсохоороо итгэхээ больчихсон, эсвэл өөрсдийнх нь иддэг, уудаг “зувчуулга” багасчих гээд байгаа болохоор хэлээ хазахдаа ингээд байна уу. Тэгэхээр энэ эрчээрээ парламент маань авлигаа “агнаад” байвал инфляц нэг оронтой тоонд орох боломж байгаа л юм байна.

Зураг 1.1.1: Улаанбаатар хотын сарын ба жилийн инфляци

http://stat.gogo.mn/news/2013/10/23/zurag-1.jpgЭх сурвалж: ҮСХ

Жилийн инфляци 2013 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь байгаа нь инфляцийн зорилтот түвшинтэй ойр байна. Харин 2013 оны эхний 7 сарын байдлаар дунджаар 0.5 хувь байсан Улаанбаатар хотын сарын инфляци 8 дугаар сард 2.6 хувь болж өсчээ. Инфляци өмнөх сараас өссөн нь төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээ болох цахилгааны үнэ тариф өссөн болон боловсролын үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбоотой байна.

Зураг 1.1.2: Улаанбаатар хотын жилийн инфляци (бүтцээр)

http://stat.gogo.mn/news/2013/10/23/zurag-2.jpg2013 оны 8 дугаар сарын Улаанбаатар хотын жилийн инфляци (8.4%)-ийг бүтцээр нь задлан үзвэл мах, махан бүтээгдэхүүн 0.8 нэгж хувь, махнаас бусад хүнсний бүтээгдэхүүн 1.1 нэгж хувь, шатахуун 0.1 нэгж хувь, төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээ 1.3 нэгж хувь, бусад бараа, үйлчилгээ 5.1 нэгж хувийг тус тус эзэлж байна.  (Зураг 1.1.2).
Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн инфляцид эзлэх хувь хэмжээг өмнөх 7 дугаар сартай харьцуулахад мах, махан бүтээгдэхүүн болон махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь тус бүр 0.2 нэгж хувиар буурсан бол төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээ, бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн инфляцид эзлэх хувь хэмжээ харгалзан 1.0 болон 0.8 нэгж хувиар өсчээ. Эх сурвалж: ҮСХ

Зураг 1.2.1 Төгрөгийн ам.доллартай харьцах ханш ба гадаад секторын үндсэн үзүүлэлтүүд

http://stat.gogo.mn/news/2013/10/23/zurag-3.jpg
Эх сурвалж: Монголбанк

Монголбанкны зохицуулалт, оролцооны үр дүнд 2012 оны 2 дугаар сараас энэ оны 7 сар хүртэлх хугацаанд валютын зах тогтвортой, ханшийн хэлбэлзэл маш бага түвшинд байсан (Зураг 1.2.1). Гэтэл энэ оны 7 дугаар сарын гадаад валютын урсгал огцом муудсан, мөн сарын сүүл үеэс зах зээлд олон тооны сөрөг мэдээлэл, мэдэгдлүүд гарсан, зах зээлийн болон олон нийтийн хүлээлт сөрөг чиглэлд огцом өөрчлөгдөн, “валютын урсгал эрс сайжирна, Оюу толгой, Таван толгой төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдрал сайжирна” гэсэн их итгэл, хүлээлт алдарсантай уялдан валютын ханшийн хэлбэлзэл өссөн юм (Зураг 1.2.3)

Зураг 1.2.2 Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт (интервалаар)
http://stat.gogo.mn/news/2013/10/23/zurag-4.jpg
Эх сурвалж: Монголбанк

Зураг 1.2.3.Монголбанкнаас зарласан ханшийн хэлбэлзэл /2013 оны 7 -9 сар/

Эх сурвалж: Монголбанк


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих