Т.Аюурсайханыг баярлуулан гомдоох вий дээ

002_1МАН-ын Шинэчлэлийн хорооноос  Тусгаар тогтнолын ордонд Т.Аюурсайханыг намын даргад зүтгүүлэх бодлогын шинж чанартай уулзалт болж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тус хорооныхны нэр дэвшүүлэх хүн нь намын шинэчлэлийн хороог санаачлан зохион байгуулагчдын нэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан байх бололтой.

Хоёр сарын хугацаанд дүүргийн засаг даргын албыг “амжиж халааслах” алтан зарчим баримтлан ажиллаж,энэ хугацаандаа улсын мөнгийг хувьдаа шамшигдуулсан гэгддэг Т.Аюурсайхан нь МАН-ын нэгэн үеийн намын дарга байсан С.Баярын зүтгүүлж байгаа хүн гэлцэж байна.Намын даргын үүрэгт ажлыг хийх хугацаандаа хамтарсан Засгийн газрыг байгуулж ойр тойрныхоо хүмүүсийг урамшуулан тэтгэж хувийн ашиг сонирхолоор МАН-ыг удирдан чиглүүлж байсан С.Баяр үндсэндээ энэ намыг удаа дараагийн сонгуулиудад ялагдал хүлээх үндэс суурийг цутгаж,биелэл олуулсан байдаг.

Намын байраа хүртэл шатаалгах хэмжээнд ард түмний бухимдалыг хүргэсэн түүний уршигаар олон мянган гэмгүй иргэд торны цаана суусан. Биеийн байдлын улмаас гэж шалтаглан гадаад орныг зорин хувиа хичээсэн С.Баяр улстөрөөс ангижирч байгаа мэт дүр эсгэн нэг хэсэг таг болсон ч нууц ноёнтон дүрээр МАН-ыг ахин хувийн зорилгоор ашиглахаар санаархаж эхэлсэн бололтой байна.

Үүний тод жишээ нь ирэх ням гаригт болох МАН-ын 27-р их хуралд өөрийн төлөөлөл болох авлига хээл хахуулд нэр нь холбогдон шалгагдаж байгаа гэмтнийг дэвшүүлэхээр санаархаж нам дотроо хагарал үүсгэж эхэлсэн байна. Ер нь улстөрийн ууган хүчин МАН С.Баярт ямар өртэй юм бол?

Намыг шинэчлэх залуус нь энэ бүх бусармаг үйлдлүүдийг нь таслан зогсоох зорилго тавин зориглон намын шинэчлэлийг хийхээр эхлэл тавьсан ч дундуур нь хор орж өнөөх л идээ бээрэндээ баригдсан хуучин удирдлагууд нь тоглолт хийж намын шинэчлэлийг нь үгүй болгох төлөвтэй байна.

Ер нь энэ МАН-ыг сүйрлийн хэмжээнд оруулсан нөхөд чухам яагаад ахин гарч ирэх санаархал агуулж байна вэ?

Л.Заяа Аравт.мн


URL:

Сэтгэгдэл бичих