МҮДС-ийн гадаад нэрийг өөрчилсөн тухай

1-640x280

Монгол Улсын Их сургууль 1942 онд байгуулагдсан бөгөөд олон улсын хэмжээнд “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрээр танигдсан байна. Гэтэл Монголын үндэсний их сургууль 2012 оны 8 дугаар сард нэрээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Монгол Улсын Их сургууль”-ийн адилаар олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашигладаг байна.

Дээрх байдлаар “Монгол Улсын Их сургууль”-ийн нэртэй ижил төсөөтэй /“Монголын үндэсний их сургууль”/ нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байгаа, мөн “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг ашиглаж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “… аж ахуй эрхлэгчийн нэр, …-ыг хуулбарлах;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож зөрчлийг арилгахыг улсын байцаагчийн албан шаардлагыг Монголын үндэсний их сургууль, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Монголын үндэсний их сургуулийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн асуудлын хувьд Улсын бүртгэлийн тухай хуулийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй.”, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно.”,  27.5-т “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.” гэж, Хуулийн этгээдийн нэр олгох журмын 3.10-т “Хуулийн  этгээдийн  нэр  нь  улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулахаар байна гэж үзэж хуулийн этгээдийн нэр олгохгүй.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж олгосон гэх үндэслэлтэй байна.

ШӨХТГ

Монголын Үндэсний их сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа

”Монгол улсын их сургууль” гэсэн нэртэй ижил төсөөтэй нэрийг бусад хуулийн  этгээд буюу “Монголын үндэсний их сургууль” улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байна гэх асуудлыг судлан шалгахад “Монгол улсын их сургууль” нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байтал “Монголын үндэсний их сургууль” нь “Монголын үндэсний их сургууль” гэсэн хуулийн этгээдийн нэрийг 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлж мөн олон улсад  “The National University of Mongolia” гэсэн англи нэрийг ашигладаг нь тогтоогдлоо. Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”…аж ахуй эрхлэгчийн нэр,….-ыг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг үүрэг болгоод байна.

Өмнө нь олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд МИАТ ХХК нь “Mongolian airlines” гэх латинаар бичигдсэн нэрээр танигдсан байдаг ч тус зах зээлд нислэг үйлдээд нэг жил болж байгаа “Монголиас аэрлайнес групп” ХХК нь “Mongolian airlines” гэх нэрийг ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг аваагүй мөртлөө уг нэрийг ашиглаж нислэг үйлдэж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байсан тул холбогдох арга хэмжээг авч “Хүннү Эйрлайнс” болгож өөрчлүүлсэн билээ.

WWW.FACT.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих