“Мобиком” хэрэглэгчдээсээ илүү мөнгө “луйвардаж” авдаг байсан нь илэрлээ
Монголын хамгийн том анхдагч үүрэн телефоны оператор гэгддэг Мобиком дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ ярианы төлбөр тооцоон дээр илүү мөнгө нэмж луйвар хийдэг байсан нь тогтоогдсон тухай мэдээлэл шуугиан тарьж байна.
Тус компаний тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухайгаа ШӨХТГ мэдэгдлээ.
“Мобиком” ХХК-д хийж буй хяналт шалгалтын талаар
“Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир тус агентлагийн дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хийсэн хяналт шалгалтыг хийж эхлээд байна.
Уг иргэдийн гомдлыг шалгаж үзэхэд тус зөрчил тогтоогдсон ба Мобиком компани ч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч иргэдийн гомдлыг барагдуулах болсноо уламжилсан.
Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байна.
ШӨХТГ
www.bolod.mn
URL: