ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР: СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Үндэсний татварын албанаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд дараахь байдлаар хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг гарган ихээхэн хэмжээний татварын төлбөр, хүү, торгуульд орох, татварын эрсдэлтэй тулгарах байдлыг үүсгэж байна.
Үүнд:
1. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах, бичүүлж авах
2. Татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх
3. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтанд хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах
4. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх
5. НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээдийг худалдан авч, НӨАТ төлөгч бус этгээдийн худалдан авалтанд төлсөн татвараа шилжүүлэн бүртгэж хасалт, буцаан авалт хийхээр тайлагнан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх
6. Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах
7. Бусдад НӨАТ төлж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан мэтээр ня-бо бүртгэлийн хуурамч бичилт хийн, НӨАТ-ын падаан бичиж их хэмжээний хасалт хийх
8. НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасах зэрэг ноцтой зөрчлүүд илэрч байна.
Эдгээр зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдвол Монгол Улсын “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг юм.
Иймд татвар төлөгч та бүхнийг хуулиар хүлээсэн үүргээ ухамсартайгаар хэрэгжүүлж, НӨАТ-ын падааныг борлуулалт хийсэн тухай бүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид заавал бичиж өгөх, цахим тайлангийн системд оруулахдаа татвар төлөгч тус бүрээр салган харуулж, зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй татвар төлөгчид хамаарах борлуулалтын орлогыг дүнгээр нь эцсийн хэрэглэгчээр бүртгэх, тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж, тайлагнаж байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
Доорхи аж ахуйн нэгжүүд нь хуурамч бичилт хийж НӨАТ-ын падаан тараасан тул эдгээр аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Д/д Аж ахуйн нэгжийн нэр Регистр
1 Арвит ХХК 2089335
2 Мандал-Өргөх ХХК 5068851
3 Монголцонх ХХК 2694999
4 Азийн ирээдүй ХХК 5123984
5 Эм Ай Ти Ар Эй ХХК 5334691
6 Тэмээнцохио ХХК 5057027
7 Говийн хөх од ХХК 5546133
8 Дөрвөн гангууд ХХК 5030544
9 ААЦЭ ХХК 5637104
10 Суут оюу ХХК 5404584
11 Икс Ди Эф ХХК 2839482
12 Төгс-Үчинбэр ХХК 2863499
13 Жүнте монгол ХХК 2831295
14 Хорхой зуут ХХК 5059119
15 Төгөлдөргуалин 5508304
16 МГМ ХХК 2763044
17 Тэлмэнтэнгэр ХХК 5069165
18 Бөөн-Улиас ХХК 2048964
19 Тэсрэлтгал цог ХХК 5483611
20 Түмэнхишиг сайхан ХХК 5483654
21 Өндөрбор цэцэг уул хайрхан ХХК 5483417
22 Тэсрэлтзэв ХХК 5483565
23 Аз кэнсэцү ХХК 5252601
24 Дархан наран сүлд 5500737
25 Цэцэгт рашаан 5609828
26 Зэвзургаадай ХХК 5483506
27 ЖЭРСС ХХК 5425816
28 Тэгшсайхан хүсэл ХХК 5201128
29 Сэлэнгийн төгөл ХХК 5023106
30 Хаан шилтгээн хатан сэнтий ХХК 5373565
31 Валверус ХХК 5184495
32 Эм Би Би Си ХХК 5067499
33 Гурванбулаг сод ХХК 5156866
34 Далайдорж ХХК 5364736
35 Хүслэнт хулан ХХК 5437857
36 Номын дорнод 5077575
37 Оюуны ундраа 2065002
38 Ломекс 2857588
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
URL: