Ажил эрхлээгүй иргэдийн 32 хувь нь хүүхэд асардаг

humuus_olon_gudamj-middleНийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаагаар жилд дунджаар 30 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирдэг аж.

Үүнээс 40 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна.

Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны, 382.8 мянга нь эдийн засгийн идэвхитэй, 140 мянга нь суралцагч, 20.5 мянга нь хөдөлмөрийн чадваргүй, 107.9 мянга нь ажил эрхлээгүй иргэн байгаа юм.

Ажил эрхлээгүй иргэдийн 32 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлгүй иргэн байдаг байна.

Оны эхний найман сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 45.4 мянган иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдсанаас 15.4 мянга нь шинээр бий болсон ажлын байранд бүртгэлтэй байдаг аж.

Мөн 17 мянга нь байнгын сул чөлөөтэй ажлын байранд, 13 мянга нь түр буюу улирлын чанартай ажлын байранд зуучлагджээ.


URL:

Сэтгэгдэл бичих