“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Засгийн газраас нэхэмжилжээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Энэ үеэр “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээлсэн 20 сая доллар эргээд Засгийн газраас нэхэмжлэгдэж байгаа талаар хууль зүйн сайд дуулгалаа. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд Ш.Батхүү бичиг баримтан дээрх гарын үсгийн өөрөө хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа юм.
Гэхдээ хэрвээ тэр худлаа мэдүүлсэн бол үүний цаана энэ хэргийг жинхэнэ холбогдогч нар хуулийн хариуцлага хүлээхгүй зүгээр өнгөрөх магадлалтай байгааг ч сайд хэлсэн юм. Гэвч өнөөдрийн байдлаар манайд ийм төрлийн лабoратор байхгүй учир хэргийг шалгах явцад хүндрэлтэй байгааг хэлж байна. Ямар ч байсан Ш.Батхүүгийн зээлсэн мөнгөн өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн халааснаас гарах болчихоод байгаа учир энэ хэрэг дээр маш няхуур ажиллах шаардлагатай байгаа юм.
URL: