Алексей Кудрин: В.Путин бол прагматик үзэлтэй хүн

Алексей Кудрин: В.Путин бол прагматик үзэлтэй хүн

ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин улсынхаа эдийн засгийн өнөөгийн байдал, нийгмийн асуудлаар “ТНТ” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Ноён Кудрин, та яагаад Оросын эдийн засаг, улс төрийн байдлыг холбож тайлбарлаад байгаа юм бэ?
-Улсын эдийн засгийн шинэчлэлт, хөгжил түр зогссон байдалтай байна. Улс төрийн нөхцөл байдал миний найдаж байсан шиг тогтвортой байхгүй байна. Хэдийгээр ард иргэд өөрсдийн хүслээр улс төрийн өндөрлөгүүдийг сонгох эрхтэй ч санал өгөх явцад нөлөөлөх хэтэрхий их арга замууд байсаар байна. Гэхдээ би энд нэг сайн тал харж байна. Шинэ, идэвхтэй иргэний нийгэм хөгжиж байгаад баяртай байна.

-Гэхдээ энэ бүхэн нь бас л хүчин мөхөсдөж байгаа шүү дээ. В.Путиныг эсэргүүцэгч олон мянган залуу “амаа үдүүлсээр” байна?
-Та иргэний нийгмийг шинэчлэх үйл явцад учирч буй асуудал бүрийг В.Путинтэй холбож нялзаах шаардлага байхгүй. Энд хэчнээн тооны эсэргүүцэгчид байх нь чухал биш. Нийгэм өөрчлөгдөж, урьдныхаас сайжирч байгаа нь үнэн. Мөн үндэсний хэмжээнд В.Путины эсрэг олонхи нь давамгайлаад энэ эсэргүүцлийг явуулаад байгаа юм биш. Олны дэмжлэгийг аваагүй цөөнх нь гудамж талбайд эсэргүүцлээ илэрхийлж байдаг үзэгдэл хаа сайгүй бий шүү дээ. Үүнийг хүндээр тусгах хэрэг байхгүй.

Ард түмний ихэнх нь В.Путинг сонгосон учир эсэргүүцэгчид нь яаж ч чадахгүй байгаа юм. Та нар В.Путинг огцор гэдэг. Яагаад тэр вэ. Эсэргүүцэгчид олон байсан аль хэдийнээ Засгийн газрыг цаашлаад эрх баригчдыг татан буулгасан байх байсан. Гол нь эсэргүүцэгчид одоогийн төр засгийн эрхэнд байгаа хүмүүсийг бүгдийг нь огцруулахыг хүсэхгүй байгаад оршиж байгаа юм. Учир нь хуучны сайн хүмүүс гол суурь болж чадаж байгаа билээ.

-Таны хэлж буйгаар эхний ээлжинд юу хийх ёстой юм бол?
-ОХУ-д чөлөөт сонгууль явуулах хэрэгтэй. Энэ мэдээж хүндрэлтэй. Мөн маш түвэгтэй асуудал. Би энэ талаар 2011 оны арванхоёрдугаар сард ярьж хэлж байсан. Гэвч бүтэлгүйтсэн. Тухайн үед ч нэгдмэл хүчирхэг нам, улс төрийн хүчин байгаагүй учраас миний дэвшүүлсэн санал цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан юм. Бид шинэ улс төрийн хүчин, намыг хөгжүүлэхэд туслах ёстой.

Мөн сонгуулийн тухайн шинэ хуулийг санаачлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрх баригч намын хүч дэндүү их байгаа учраас жижиг намуудад ямар ч боломж бололцоо байхгүй. ОХУ ер нь цаашид илүү их ардчилсан байдал руу хөгжлөө хөтлөх ёстой гэж би үзэж байна.

-В.Путин яагаад эсэргүүцэл үзүүлж байгаа иргэд, улс төрийн хүчинтэй нүүр тулан уулзахгүй байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байна?
-Сонгууль болж өнгөрсөний дараа би түүнтэй энэ талаар ганц хоёр яриа өрнүүлсэн юм. Өнгөрсөн цагт амьдрахыг хүсдэггүй хүн бол тэр өөрөө. В.Путин одоогийн залуусын үзэл бодол, санааг үгүйсгээгүй. Гэхдээ тэдний юу хүсээд байгааг мэдсэний дараа удахгүй анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн санагдаж байна. Асуудлыг болгож бүтээх талаас нь тэдэнтэй санал бодлоо хангалттай солилцсон гэж би үздэг.

http://gdb.rferl.org/DC7BD33B-64AA-4ADC-AD89-F53ACC4FBC7C_mw1024_n_s.jpg-В.Путин та хоёр 1990 оноос хойш маш сайн найзалсан эрчүүд. Та Д.Медведевийг огцорсоны дараа Ерөнхий сайд болж болно. Мөн та ОХУ-ын Сангийн сайдаар 11 жид ажилласан туршлагатай нэгэн. Хэрэв Ерөнхийлөгч таниас шүүмжлэл хүлээн авбал хэрхэн хүлээн авах бол?
-Тэр маш сайн шүүмжлэл хүлээн авагч нэгэн. Тэр уулзалтын үеэр асуудлыг бүхий л талаас нь судалж, дотроо боловсруулж чаддаг хүн. Тэгээд тэр өөрийн дүгнэлтээс шалтгаалан шийдвэрээ гаргадаг. Зарим үед тэр намайг дэмждэг. Мэдээж ихэнх хүмүүс миний эсрэх байх үед. Заримдаа тэгдэггүй. В.Путин бол прагматик үзэлтэй хүн.

-В.Путин болон сөрөг хүчний дунд таны хийж чадах зүйл хэр их байв?
-Би алдсан. Гэхдээ би оролдож үзсэндээ баяртай байдаг.

-Та Думын тэргүүн Дмитри Рогозины талаар юу гэж боддог вэ. Зарим хүн цэргийн төсөв дээр хэт их анхаарлаа хандуулаад “эдийн засгийн үр ашиггүй үрэгдэл” бий болгоод байгаа гэж шүүмжилж байна?

-Тэд ЗХУ-ын үе шиг л зэр зэвсэг, улсын армид хөрөнгө мөнгө хайрлахгүй тараасаар байгааг бүгд харж байна. Бид агаарын, усан цэргийн гээд бүхий л төрлийн хүнд даацын байлдааны бүтээлүүд үйлдвэрлэсээр байна. Юуны төлөө гэж. Эдгээрийг захиран зарцуулах, хэрэглэх үе хэзээ ирэх юм бэ. Нэг л өдөр бидний өөдөөс буу шагайх вий дээ.

Үүнээс л би айж байгаа хүмүүсийн нэг. Ер нь бол улсын эдийн засгийг хангалттай сайн хөгжсөн, хэрэгцээгээ хангаж дууссан тийм ч хүчирхэг байр суурьтай болсоны дараа цэрэг армийн салбарт мөнгө хаях нь илүү оновчтой л шийдвэр байгаа юм. Бид өмнөх эрх баригчдын алдааг давтах ёсгүй. Улс төрийн хүчний шинэчлэлийг хийж чадсанаар эдийн засгийн шинэчлэлийг хийж чадна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Баатар

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg


URL:

Сэтгэгдэл бичих