Онцын шаардлагагүй бол Энэтхэг улсад түр хугацаанд зорчихгүй байхыг анхаарууллаа

c6fef17863d1b4fe12ca30ad59d9fe0d_LГХЯ-наас өөрийн улсын иргэддээ хандаж онцын шаардлагагүй бол тус улсад түр хугацаанд зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тогтоол устай газар явахаас зайлсхийх, шумуулын тос байнга хэрэглэхийг анхаарууллаа.

Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге халдварт өвчин гарч одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа аж. Энэ нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь 9 дүгээр сард дуусдаг боловч энэ жил бороо үргэлжлэн орсоор байгаа гэнэ. Дели хотын эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрсэн ба халдвар авагсдын дотор гадаадын иргэд олноор байгаа учир уг сэрэмжлүүлгийг гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих