Манжууд ба Манж хэлний тухай

   NurhachiAbahai haanTsushiw500x280                                                                    

Зургийн тайлбар: Нурхачи, Абахай хаан, Цуши нар

…Чухам энд Манж бол Хятадыг эзлэхээсээ өмнө хятадын соёлд уусч үндсэндээ хятад болчихоод байсан гэсэн баримт дэлгэжээ…

Тэр эрдэмтэн ингэж үзсэн нь баримт дутуу. Maнжууд бол Жүрчидийн хойчис юм. Жүрчид Алтан улс (Хятадаар Жин)-ийг байгуулаад одоогийн Бээжинд нийсэлж Хитан (Китан) улсыг доройтуулан дараа нь Монголчуудад мөхөөгдсөн боловч энгийн Жүрчид уг нутагтаа (одоогийн Хятадын Гирин, Лионин, Хар мөрөн зэрэг муж) аж төрөн байсан бөгөөд 1616 онд Хойт Алтан улс (Хоу Жин)-ыг байгуулан Нурхаач гэдэг хүн хаан ширээнээ суужээ.

Энэ үеэс Манжчууд Хорчин, Харчин, Євөр халх гэх мэтийн Монгол аймагуудийг хатуу зөөлөн хоёр аргаар биедээ татаж эхэлсэнд Монголын хамгийн сүүлчийн их хаан Лигдэн тэдгээр аймагуудаа буцааж авахаар Хойд Алтан улстай олон удаа байлдаж байсан болов ч монголчуудын дотоод дох хямрал гэх мэтийн шалтгаанаас болж 1634 онд хүчин мөхөсдөн Хөх нуур руу арга буюу зайлсан билээ. 1635 онд Манжийн цэрэг Лигдэн хааны хүү Эзэй Хонгоэ-йиг баривчлан биедээ авч явж байсан “Чингис хааны Хас буу тамга”-ыг Манжууд өөрийн гартаа оруулсан гэж худлаар зарласан (үнэн тамгыг Лигдэн хаан аваад Хөх нуурт очсон гэдэг санал байдаг болов ч одоохондоо олдоогүй. Харин тэр үеэр Лигдэн хааний орчуулуулсан гэдэг Алтан Ганжуур болон Манкала бурхан Манжийн гарт орсон бол үнэн юм. Алтан Ганжуурийн ихэнх ботийг сүүлд Япончууд улсдаа аваачсан боловч харамсалтай нь 1923 оний 9 сарын 1-д болсон Кантуу орний их газар хөдлөлтөөс болон галд шатжээ. Yлдсэн 10-аад боть нь одоо Євөр Монголийн нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн түүх судлах газарын номын санд байгаа гэдэг сурагтай. Манкала бурхан одоо хэр нь Чэн Дэ хотод байна гэдэг ба Тайван руу аваачих гээд тээж явсан онгоц нь далайд живээд олдохоо больсон) гэх мэтийн шалтгаанаар Говийн өмнөх 16 Монгол аймагийн 49 ноёд 1636 оны 3 сарт Мүгдэн (Хятадаар Шэн Ян) хотод цуглан Нурхаач (1626 оны 8-р сард нас барсан) -ийн 4-р хүү Хун тайж (Хуан Тай жи)-ийг өөрсдийнхөө хаан хэмээн мэдрээд “Богд цэцэн хаан” цол хайрласан юм .

Богд цэцэн хаан цол хүртсэн Хун Тайж Хойд Алтан улс гэдэг улсыхаа нэрийг Чин улс гэж сольсон нь тийм учиртай. Бид нарын хэлдэг Манж Чин улс бол Монголчууд буюу алтан урагтаний зөвшөөрлийг хүлээсэн сууринд ингэж бий болсон юм. Чин улс хожим нь цагаан хэрэм давж Хятадийн Мин улсыг мөхөөхөд ч Монголын морьт цэрэг гол хүчин болж байсан гэх мэтийн баримтаар Чин улсыг Манж Монголийн холбоот улс гэж үздэг түүхчид ч бий. Тэгээд ярихаар Манжчууд Хятадийг эзлэхээс өмнө Хятад соёлд ууссан биш, харин ч Монгол соёлыг нэлээд шингээж авсан талтай. Ганц хоёр жишээ татахад Манж үсэг бол Монгол үсэгт өөрчилөлт оруулсан нэг хэлбэрийн “Монгол” үсэг гэхэд илуудэхгүи. Хувцас хунар нь ч Монголжуу болсныг давтан өгүүлэх хэрэг алга.

Манж Чин улс 1911 онд Хятадын Цагаагчин гахай жилийн хувьсгалаар мөхсөн болов ч Манжийн хамгийн сүүлийн хаан Айшингиру Фу Юу 1931 онд Япон улсын тусламжаар Манж улс (Монголчууд Манжу гуо ч гэдэг)-ыг байгуулж 1945 онд Япончууд ялагдахаар Манж улс мөхсөн юм. Хятад улсад энэ улсыг Хуурмаг Манж улс гэдэг. Дэлхийд алдартай Халх голын дайн буюу Номон хааны дайн бол Манж улс ба БНМАУ хилийн зааг тогтоох асуудалд санал нэгдэж эс чадсан шалтгаанаар дэгдсэн гэдэг боловч Манж улсын ар талд Японы Кан Тоо Гун цэргийн захиргааны газрын хувилдалга байсан гэдэг нь тодорхой (Япончууд тэр дайныг дайн гэж хэлэхгүй “Номон Хааны хэрэг хувьсал” гэдэг бөгөөд олонх ард нь тэр дайны тухай сайн мэдэхгүй байж байж 1992 онд Японд болсон Номон Хааны дайны тухай олон улсын хурлаар зарим зүйл нэлээд тод болсон билээ). Ингээд бодоход Манж Монгол 2 үндэстний харьцаа 20-р зууны түрүүн хагаст хүртэл янз бүрийн хэлбэрээр явагдаж байсан гэхэд болох байх аа.

…Тэгээд ч туухийг бичиж баримтжуулж үлдээсэн үндсэн эх сурвалжууд голдуу хятад хүний гараар л хийгдэж ирсэн болов уу гэсэн таамаг дэвшүүлж байна…

Ингэж үзэхэд ч хэцүү. Чин улсийн тухай Хятад хэлний түүхийн сурвалжис Тайванаар дамжаад (Гаминчууд Тайван руу зайлахдаа авч явсан) барууны орнуудад нэлээд эрт уеэс тархсан талтай. Тэдгээр сурвалжист Манж хэлээс орчуулагдсан зүйл олон байсан боловч орчуулгад нь янз бүрийн алдаа дутагдал байсан гэдгийг Манж хэлний эхтэй нь тулгаад мэдэх болж байгаа.

Чин улс эхлээд бичиг баримтаа голцуу Манжаар бичдэг байсан бөгөөд сүүлийн үедээ Хятад Монгол хэлэнд орчуулах болсон юм. Харамсалтай нь Манж хэлний материалүүд нь одоохондоо уншигч ашиглагчдийн гарт тэр бүхнээрээ орох болоогуй байгаа. Яагаад гэвэл Хятадийн 1, 2-р данс эвхмэлийн газарт гэхэд 1000 хүн 100 жил орчуулмаар Манж үсгийн бичиг баримтууд байдаг ба Манж хэл мэддэг хүн нь тийм олон биш болохоор хэдхэн ажилтан нь зүгээр дугаарлаад ч завдаж өгөхгүй байгаа учираас юм. Тэр олон бичиг баримтууд ашиглагдаад ирэхээр Манжийн түүхийн судлал нэг алхам ахих нь мэдээж мөртөө Чин улсийн үеийн Монголын түүхийн судлал ч хөгжинө гэдэг нь яриангүи. Сонин болгож ярихад тэр бичиг баримт дотроос 17-р зууний эхний хагаст бичигдсэн Монгол бичиг баримтийг ялган салгаад 1998 онд Хятад хэвэлсэн. Энэ нь тухайн үеийн Монгол хэл түүх соёл судлахад ховор нандин материал болоод байгаа. Харамсалтай нь 200-хан дэвтэр хэвэлсэн ба үнэ нь гэж хэцүү (180$).

Юү ч гэсэн Чин гэж маш сонирхолтой улс байсан боловч тэр тухай судалгаа одоохондоо арай л дутуу байсаар. Тийм ч болохоор Манж хэл мэддэггүй Хятад материалийг л ашигладаг эрдэмтдийн гараар гарсан Чин улсийн тухай янз бүрийн судалгаа зай аваад байгаа болов уу.

Др. С.Гэрэлт. Японоос


URL:

Tags:

Нэр: нямбат Огноо: 29 September 2016

Манж үндэстэнг сайн судлаарай

Сэтгэгдэл бичих