Т.Цэрэнпүрэвийн Шар халзтай гэрээр гангарч Хас банкнаас зээлжсэн Шинэчлэлийн хорооны “Нууц эзэн”

bayar121Оюутны ширээнээс нэгэн зэрэг боссон залуусын хармааг нь тэмтрээд ч халаасыг нь

гөвөөд ч уруу нь харуулж сэгсрээд ч ганц ширхэг гөөхийний мөнгөнөөс өөр юм гарахгүй нь мэдээж боловч цуваа цуваагаар нь жийп хөлөглөн шар халзтай найрын тансаг гэр аймаг бүрийн төв талбайд барьж Ардын намын тугийг намируулан ард түмэн хэмээн дэлдэж яваа залуусын хэлж буй үг нь О.Магнай хийж буй үйлдэл нь Ж.Батзандан, хэнхэглэж буй нь Г.Баасан авгайг эрхгүй санагдуулна.

 

Мэдээж тэдний ард эзэн бий! Байх байхдаа баян эзэн бий гэдэг нь тодорхой.

 

С.Баяр гэж нэг мундаг эзэн бий. С.Баярыг ядуу гэвэл худлаа. С.Баярыг цэвэр улс төрч гэвэл бүүр ч худлаа. С.Баяр Канадад ямар ч ажил хийлгүй амьдардаг гэвэл итгэнэ. С.Баяр мөрөөрөө яваа залуусыг турхирч улс төр хийж байна гэвэл бүүр ч итгэнэ.

 

С.Баярын МАН-ын дарга болох нь бүтэлгүйтлээ. “За яахав эргэж ирнээ” гээд буцаад Канадруугаа ч явлаа. Явахдаа мэдээж ахиад ирэхээ тооцоолоод л явж байгаа нь мэдээж нүхээ ухаж байна. Гэхдээ тэр нүхийг нь Шинэчлэлийн хорооны хэдэн залуус ухаж байгаа нь гайхамшигтай гэмээр өнглөн далдлалт байлаа.

С.Баяр МАН-д багагүй нүгэл үйлдсэн хүн. Хамтрасан засгийн газраас өгсүүлээд үй олон нүгэл буй. Одоогийн МАН-ын ялагдлыг С.Баярын үйлийн үр гэх нь ч бий.

 

С.Баяр Шинэчлэлийн хороог хэрхэн яаж санхүүжүүлсэн бэ?

 

Хас банк МАН-ын дарга даамлуудтай холбоотой гэдгийг Монгол даяараа л мэднэ. Тэгвэл хэнд ч хэрэггүй шахам Өмнөговьд байдаг ачиж буулгах талбайг тэнгэрт тулсан үнээр барьцаалж санхүүжүүлсэн тухай намынх нь нөхөд нь ам уралдан аль ч банк тоож шиншлэхгүй байхад нь Хас банкруу мотордож өгсөн нь С.Баяр юм бишүү гэсэн таамаг ч сэтгүүлчдийн амнаас хэвлэлийн хурлууд дээр гарах боллоо. Тоймтой хариулт өгөлгүй тойрч зугтсаар өдийг хүрлээ.

 

С.Баярт МАН ямар өртэй болоод даргын суудалдаа 2 дахин залж “Хошой дарга” болгох гээд байгааг өөрөөс нь өөр ойлгож байгаа хүн МАН-д байтугай Монголд байхгүй гэдгийг ухаараагүй яваа бололтой. Хэнд ч гэмгүй мөрөөрөө явсан Т.Аюурсайхан нарын хэдхэн залуусыг өөрийн улс төрийн тоглоомоо болгон МАН-ын дарга болгох боломжтой мэтээр хөөрөгдөж яваа нь энэ удаад биш юмаа гэхэд 2016 оны эхээр эргээд ирэх боломж гарч юуны магад хэмээн залбирч суугаагийнх буйзаа.


URL:

Сэтгэгдэл бичих