Идэрийн дурсамж – III

1016218_168395870007573_1079145538_n….Оюутны нийллэг бүжгээр гэхдээ уянгалаг зөөлөн аясаар өндөрлөдгийг бараг бүгд л гадарлах биз дээ. Төгсөх курсийн эгчмэд бүсгүй намайг бүжгэнд урилаа. Тэр миний мөрөн дээгүүр гараа тохон, би ташаан дээр нь гараа тавин намуухан найган ганхан бүжив.

Уусан жаахан вино, пивондaa толгой мансуурна. Эгэм тушаа бүсгүйн амьсгаа халуу оргиулан эрвэгнүүлж, нимгэхэн хувцасны цаанаас зөөлөн, булбарай бие нь тэмтрэгдэн, гарын алга чийг даана. Нэг л ер бусын сэрэл бүх биеэр дамжин, зүрхний цохилт түргэсэн, амьсгаа дээрдэн, ам хатна.

Ая дууслаа. Түүнтэй ахин бүжиглэмээр санагдана. Ая эхэллээ. Би түүнийг урив. Хоёр гараа зөрүүлэн, түүний бэлхүүсээр нь тэвэрлээ. Туяхан агаад нарийхан ажээ. Бүсгүйн амьсгаа чихний доохно хүзүүн дээр сэтгэл гижигдэн байлаа. Зориг муутайхан гараа чангалан, өөр рүүгээ татлаа. Бүсгүй ч үүнийг хүлээн байсан мэт цээжинд хяран наалдлаа. Түүний уруул миний чихний омгийг чийгтүүлэн, гүрээний судас дагуулан, халуун оргиулан зөөлхөн зөөлхөн хүрч байгааг бүүр түүрхэн мэдэрч байлаа…

 

…Найр өндөрлөв. Єрөөндөө орж ирэн тамхи татан жаал суулаа. Зүрх хэнхэлдэг цээжээ задлах шахан цохилно. Яагаад тэгэх болсноо би сайн ухаардаггүй юм, нэг л далдын хүч намайг даллан дуудах шиг би өөрийн эрхгүй бүсгүйн хаалгыг зүглэв. Зориг муутайхан зөөлхөн тогшив. “Хэн бэ?” гэх сонсогдлоо. “Би байна аа”. Удалгүй цоож дуугран, хаалга онгойв. “Унтахгүй юугаа хийж яваа юм бэ?” гэхэд нь “Зүгээр л” гэхээс өөр юм хэлж чадсангүй. “Тэгээд ор л доо” гэсээр бүсгүй холдов. …Хагаслан татсан хөшгин завсраар гудамжны гэрэл цайвар туяа татуулан, өрөөн дотор бүдэг, бадаг. Бүсгүй орондоо орчихжээ. Орных нь хөлд суулаа. Нам,гүм. Бүсгүй ойр ойрхон амьсгалан миний бие салганан байлаа. Зориглон түүний гарыг атган авлаа. “Yvдээ түгжчих!” гэж түүнийг шивнэхэд, би зүүнд хатгуулсан мэт огло үсрэн босов оо…

 

Єглөө маш эрт өрөөндөө эргэж ирлээ. Бие туйлын хөнгөн, бүсгүйн халуу дүүгсэн гоолиг бие цогцос гарт мэдрэгдсээр байх шиг. Харин нэг л их том гэм хийчихсэн мэт сэтгэл хөндүүрхэн… Тэр маань ширээн дээрх зурагнаас инээмсэглэн ширтэнэ.. Би чамайгаа яагаад санан мөрөөддөг, чамаасаа юу хүсээд байгаагаа ойлгож эхлэв. Чамтайгаа хурдан учрахсан….

 

Єдөр нь би түүнтэй коридорт тааралдав. Юунаас ч юм зовон, учиргүй ичиж байлаа. Энэ явдлаас хойш сар гаруйхны дараа бүсгүйн төрсөн өдөр болов. Тэр өдөр хамгийн их дуулсан нь би, хамгийн их цуг бүжиглэсэн нь бид хоёр. …Коридороос ширээг нь өрөөнд нь оруулж өгөөд, эргэтэл тэр намайг тэврэн авч озон үнслээ. …Би түүний өрөөнд хонож өнжих боллоо. Эгчмэд бүсгүй намайг эр хүн болгосон төдийгүй, бүсгүй хүний бие сэтгэлийг эзэмдэн байж, цэнгэл амсан таашаал хүртдэг тэр нэгэн нууцлаг агаад хосгүй ертөнцийг таниулсаан.

Бид xoёр орондоо юу ч эсийг хийхэв, юу ч эсийг ярихав. …Би түүнийгээ л дурсан дурьдан байж ярина. Нэгэнтээ тэр чимээгүй чагнан байснаа “Битгий, нэг бүсгүйн өвөрт, нөгөө бүсгүйг дурсаж байгаарай” хэмээн хэлсэнсэн. Түүний зүрх уйлан хайлан байсныг би мэдээ ч үгүй биз дээ. Тиймээ… Бүсгүй хүн, хэн нэгэн бүсгүйг өөрөөсөө илүү гэдгийг хүлээн зөвшөөрөх тун дургүй. Тэр тусмаа дурласан бүсгүй…

Тэр хавар эгчмэд бүсгүйн хайр, янаг халуунд шатан шунан байхдаа, цаг хугацаа гэдэг ямар харицангуй ойлголт болохыг мэдэрсэн. Шалгалтандаа нэлээд тэвдэв. Унаж ч үзлээ. Зун тун цөөхөн хоног амрахаар нутгийн зүг гарлаа. Юмны учир начир гадарлахтайгаа болсон тэр үед “одоо л” гэсэн ганцхан бодол надад байлаа. …Хотод ирсний маргааш нь тэднийхийг зүглэв. Тэднийх алга. Нүүчихэж, хаашаа? …Хажуу айл нь тодорхой юм хэлсэнгүй. Хотынхон мөн хачнаа. …Амралтаараа нутаг явсан байж магад хэмээн горьдсоор сумандаа буулаа. Тэр маань ирээгүй байлаа.. Тэр зун манай ангийнхан бараг цөмөөрөө цугларсан. Сумын улаан булангийн бүжгийн талбай, хөгжмийн өсгөгчийн чадал хоёр багадан байж билээ. Намар хотоор ёстой дайраад л ангийнхаа найздаа тэднийхийг хаана буусныг мэдээрэй хэмээн захин хойшоо буцлаа.

 

..Хичээл эхэлчихсэн байлаа. Эгчмэд бvсгvй:-”Яасан, уулзсан уу?” хэмээн асуухад “Уулзаагvй, уулзаж чадсангvй” гэж хэлээд нулимс асгаран ирлээ. Бүсгүй толгойг минь тэврэн, цээжиндээ наан “Битгий уйл даа” гэж шивнэн байхад, бие нь үл мэдэг чичрэнэ. Танил болсон бүсгүй үнэр анхилан байсаан. Би түүний янаг халуунд дассан ч, түүнд хайртай болж чадаагүй. Тэр миний сэтгэлээс түүнийг минь зайлуулж чадаагүй юм.

“Би хүсвэл, чамайг хүүхдээр бариад, чамтай суувал суучихаж чадна шүү дээ” хэмээн гунигтайгаар өгүүлэн мэлмэртэл уйлж байсан нь одоо ч гэсэн нүдэнд харагдах шиг болдог. Тэр бүсгүй надад дэндүү хайртай байсандаа, миний төлөө өөрийнхөө хайрыг золиослон, би түүний 3 дахь алдаа, нэгэн дурлалын шарх болон үлдсэн. Би түүнийг их гомдоосон.. Тэр сургуулиа төгсөөд, 11 сарын ихээр нутаг буцсан. …Би 20-той, тэр 23-тай байлаа.

 

…Бодолгvйхэн хайраа харамлаа нь үгүй өгсөн

Ботгон нүдэт Сүндэръяа гэрээ санаад явчихлаа

Салхи бүдчин, үүлс уруудаад

Сарнайн дэлбээ хүмичихав аа… (Б.Ичинхoрлoo)

 

Vргэлжлэл бий…


URL:

Сэтгэгдэл бичих