Эрчүүдийг зангиа тодорхойлдог
Эрт дээр үеэс Монголчууд эр хүнийг ухаанаас гадна бие хаа, байдлаар шинжсээр ирсэн. Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр эрчүүдийг бие хаа, байдлаар бус, өмссөн зүүснээр нь шинжих болж. Үүнд эрчүүдийн костюм, зүүсэн зангиа, өмдний тэлээ, үнэртэй ус, унаж буй машин хүртэл багтах болжээ. Эр хүнийг зангиагаар тодорхойлж байна.
Цэцгэн хээтэй зангиа
Хамгийн сэтгэл татам, ялдам ааштай эрчүүд ийм зангиа зүүдэг. Тэд дээд зэргийн романтик сэтгэлгээтэйгээс гадна маш ухаалаг, нийтэч хүмүүс байдаг. Ямар ч тохиолдолд бусдад туслахаас зайлсхийдэггүй. Эелдэг, жентельмен зантай, наргиан хошигнолыг ойлгодог болохоор цугларсан олныг араасаа дагуулах нь олонтоо. Ийм эрчүүд ихэвчлэн уран бүтээлчид байдаг. Гэхдээ зохистой, сайхан харьцааг эрэлхийлэх хүсэлдээ хөтлөгдөн бодит байдлаас зугтаж, мөрөөдлийн ертөнцөд бүрэн автдаг сул талтай. Хэрэв та ийм зангиа зүүдэг бол бие даасан, санхүү, албан тушаал бүх талаар хөл дээрээ баттай зогссон эмэгтэйг сонгоорой.
Хээтэй зангиа
Жижигхэн гурвалжин, дөрвөлжин зэрэг энгийн геометрийн дүрстэй зангиа зүүдэг эрчүүд ихэвчлэн дуу багатай, даруухан хүмүүс байдаг. Тэд барагтайд уурлаж, уцаарладаггүй бөгөөд болчимгүй алхам хэзээ ч хийдэггүй. Ямар ч асуудалд ухаалаг, тэвчээртэй ханддаг. Гэхдээ ийм эрчүүд сэтгэлийн хөдөлгөөн багатай байдаг учир эмэгтэйчүүд тэдэнд төдийлөн дуртай байдаггүй.
Цулгай өнгийн зангиа
Саарал, хар бараан өнгийн зангиа зүүдэг эрчүүдээс зайгаа авч явбал өлзийтэй гэж хүүхнүүд ярьдаг. Ийм эрчүүд элдэв хууль журам, ёс жаягыг ягштал баримталдаг, гунигтай бүүдгэр “нөхөд” байдаг гэнэ. Тэднийг заримдаа “костюмтэй хөгшчүүл” гэдэг. Тэд цаашдынхаа хийх алхамыг бүгдтэй зөвшилцөж байж хийдэг, үглээ, ядаргаатай гэдэг ч тэд эмэгтэй хүнийг мэхэлдэггүй, хэзээ ч тэдэн гэнэтийн цохилт өгдөггүй гэдэг нь баталгаатай.
Судалтай зангиа
Хуучинсаг үзэлтнүүд ийм зангиа зүүдэг. Тэд бусдад анхаарал халамж тавьж чаддаг, ухаалаг, үнэнч хүмүүс. Тэдний үнэт зүйлсийн жагсаалтанд ажил төрөл ямагт нэгдүгээрт тавигддаг. Тэд тууштай албан тушаал ахих, нэр алдартай болохын төлөө бүгдийг хийхэд бэлэн хүмүүс. Тийм ч учраас ажил хэрэгч хүмүүсийн дунд судалтай зангиа нь амжилттай урагшилж яваа хүний заавал зүүх ёстой эд байдаг.
Цоохор, одтой зангиа
Зорьсондо хүрэхийн төлөө тууштай тэмцдэг хүмүүс. Тэд санаанд багтамгүй ажилсаг бөгөөд ямар ч үед бэлэн байдаг. Бие дааж, өөрсдөө шийдвэр гаргахыг хүсдэг. Ийм эрчүүд ихэвчлэн хөгжилтэй, нийтэч, наргианч хүмүүс байдаг аж. Тийм болохоор эмэгтэй найзгүй байна гэдэг бараг үгүй. Гэхдээ тэд жинхэнэ хайртайгаа учирвал түүндээ ямар ч үед үнэнч байж чаддаг гэнэ.
URL: