Цусны хавдартай хүүхдүүдэд эмэгтэй гишүүд тусална

Цусны хавдартай хүүхдүүдэд эмэгтэй гишүүд тусална

ЭХЭМҮГ-ийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьсан.

Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа аж.

ЭХЭМҮТ нь 0-18 насны хүүхдэд гурав дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг бөгөөд тус төвийн Хүүхдийн эмнэлэгт жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100000 хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм байна.

Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас энэ ажил маш нүдээ олсон үр дүнтэй ажил болсон билээ.

Энэхүү эмнэлгийн барилга баригдаж дуусаад хурдан ашиглалтад орох асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүд анхаарал хандуулж байна.

Тодруулбал, УИХ-ын эмэгтэй гишүүд цусны хавдартай хүүхдийн эмнэлэгт тус бүр 500 мянган төгрөг хандивлахаар болсон байна. Энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тараасан бөгөөд хүмүүс эмэгтэй гишүүдийн энэ санаачилгыг маш их дэмжжээ.


URL:

Сэтгэгдэл бичих