Цайр дутагдвал батга үүснэ
Чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс батга үүсэх нь элбэг. Нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгч тос, будаг, энгэсэгний найрлагад нүх бөглөрүүлэх хольц байдаг ажээ.
Витамин хэрэглэх сайн ч хэтрүүлбэл батга үүсгэх шалтгааны нэг болно. Мөн цайраар дутмаг хоол хүнс хэрэглэвэл батга үүсдэг. Цайр нь далайн байцаа, өргөст хэмх, мөөг, наранцэцгийн үрэнд элбэг байдаг. Бид батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглээд л батганаас сална гэж боддог. Гэтэл батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь батганы жинхэнэ эх үүсвэрийг арилгаж чаддаггүй байна. Батгагүй байхын тулд хамгийн гол нь дотор гэдсээ цэвэрлэ. Өглөө бүр буцалсан ус ууж занш. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэвэл тустай.
Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй. Өөх тос, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхгүй байх нь чухал.
Архи тамхи ихээр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Тамхи татдаг хүний нүүрэнд батга шавсан байдгийг та анзаарсан байх. Хүзүүний ороолт, алчуур амны хаалтад наалдсан нян арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг. Батганы нянгийн эсрэг эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Батганы хэлбэр олон янз тул шинжилгээ өгч өөрт тохирсон эмчилгээг хийлгэхгүйгээр дур мэдэн эмчилж болдоггүй.
miss.mn
URL: