Осолдсон онгоцны даргад эрүүгийн хэрэг үүсгэв

7532330f4d43f4daa4c909bf6ee3380d_LЭнэ сарын 18-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт ослын буулт хийсэн  “А-Жет авиа” компанийн Ми-8 онгоцний  хэрэгт   холбогдох гурван хүнд эрүү үүсгэн шалгаж эхлэв.

Олон Улсын Иргэний Нисэхийн хуулиар энэхүү буултыг ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд тус хэргийг ИНЕГ- ын Аюулгүй байдлыг зохицуулах алба, Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий Газраас хамтран шалгаж, нисэх онгоцны даргад Эрүүгийн хуулийн 271-ийн нэгдүгээр зүйл, зорчин явсан  хоёр албан тушаалтанд эрүүгийн хуулийн 245-р зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна. Түүнчлэн  ослын шалтгааныг тодруулахаар шинжээч томилон ажиллуулж байгаа аж.

Б.Гантуяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих