Христосын шашны сүмийг дайрсан хэргийг зэмлэв

5373f19d55ceЕгипетийн засгийн газрын түр ерөнхий сайд Хазем Ел-Беблави орон нутгийн цагаар 21-нд сүүлийн өдрүүдэд Христосын шашны сүмд чиглэсэн дайралтын хэргийг зэмлээд, цагдаагийн тал бүх хүчнээрээ алуурчныг баривчилна гэж амлажээ.

Египетийн нийслэл Каирын умарт нутагт 20-ны өдөр халдлагын хэрэг үүсэж, нэр усаа нууцалсан дайралт үүсгэгчид саяхан хуримын ёслолд оролцож байсан иргэдийн эсрэг гал нээснээр, дор хаяж 4 хүн эндэж, 18 хүн шархадсан байна. Өнөө болтол ямарваа байгууллага нэгж буюу хувь хүн энэ хэрэгт хариуцна гэдгээ мэдэгдээгүй байна.

Египетийн Эрүүл мэндийн яамны албаны хүн хэлэхдээ, шархдагсад цаашид нэмэгдэж болзошгүй байна гэжээ.

Ал-Жазера телевизийн сайтын мэдээлснээр, Хазем Ел-Беблави мөн өдөр мэдэгдэл хийж, энэхүү хэргийг зэмэлсэн бөгөөд иймэрхүү дайралтын хэрэг нь Египетийн Мусульман болон Христосын сүсэгтэд хоорондын зөрчил маргааныг цаашид гааруулахгүй юм. Цагдаагийн тал алуурчдыг нэн даруй баривчилж, хуулийн дагуу шийтгэх болно гэжээ.

\Р\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих