С. Бичүү: Миний мэргэжил хоолоо олж идэх ганц зэвсэг
“Дахиж би дурламааргүй байна ”, “Будаггүй уруулын амт ” зэрэг дуугаараа фэнүүдээ уяраачихаад хэсэг хугацаанд сураг алдарсан дуучин С.Бичүү уран бүтээлдээ эргэн оржээ.
“Дахиж би дурламааргүй байна ”, “Будаггүй уруулын амт ” зэрэг дуугаараа фэнүүдээ уяраачихаад хэсэг хугацаанд сураг алдарсан дуучин С.Бичүү уран бүтээлдээ эргэн оржээ. Түүний “My album” нэртэй цомогт багтсан “Сүүлчийн зогсоол”, “Миний гуравхан жил” зэрэг дуу нь сүүлийн үеийн хит парадуудад амжилттай яваа юм. Ингээд түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Бичүү гэдэг хүн ойрын хугацаанд хаана, юу хийж явав. Хэсэг хугацаанд чимээгүй байлаа?
-Уран бүтээлээ завсарлаагүй, хийгээд л явж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард “My album” нэртэй цомгоо гаргасан. Энэ цомгийнхоо дуунуудыг клипжүүлэх гээд л гүйж явна даа.
-Хувийн бизнес хийгээд байгаа юм биш үү?
-Үгүй үгүй. Чимээгүй болчихлоо гээд тэгж ойлгож болохгүй. Би өнгөрсөн хугацаанд дуугаа бичүүлнэ, клипжүүлнэ гээд ажил мундахгүй байсан. Миний цомог 12 трактай. Нэлээд хүч хөдөлмөр шавхсан, бас хүсэн хүлээж байсан цомгоо гаргасан гэж бодож байгаа. Дуунууд маань ч олны сайшаалыг тодорхой хэмжээгээр хүртэж байгаад баяртай байна.
-Удахгүй бие даасан тоглолтоо хийх сурагтай байсан. Яг хэзээ гэж төлөвлөсөн юм бэ?
-Тиймээ, тоглолтын бэлтгэл ажил гээд гүйж байна.
-Дуучин хүн дуугаа олох гэж их “зовдог” байх. Та дуугаа хэнээс авдаг вэ. Өөрөө захиалдаг уу, эсвэл ..
-Аранзай ах, заримдаа Гантөр ахаас авдаг. Жакаас ч бас авна. Мөн хөгжмийн зохиолчдод дуугаа захиална. Олон яруу найрагчтай хамтарч ажилладаг. Дуучин Тимон /Н.Учрал / эхнэртээ зориулж Харангын Лхагваа ахтай хамтарч үгийг нь бичсэн “Сүүлчийн захиа” гэдэг дуу гаргасныг би дууллаа. Outlaw-ийн Ариука “Миний гуравхан жил” дууны шүлгийг бичиж Жак ая хийсэн байгаа. Энэ дуу маань FМ, радио, телевизээр хит болж байгаа.
-Мэдээж, та дуулахынхаа хажуугаар хувийн бизнес ч юм уу хийх байх. Ер нь, дуучин мэргэжлээрээ хэр удаан ажиллана гэж боддог вэ?
-Би СУИС-ийг дуучин мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжил миний хоолоо олж идэх ганц зэвсэг гэж боддог. Дуулахаа болино гэдэг бол миний хувьд төсөөлшгүй.
-Тэгэхээр багын л дуучин болно гэсэн мөрөөдөлтэй байсан хэрэг үү?
-Тиймээ. Хүүхэд байхаасаа л урлагт их сонирхолтой байсан. Аав маань ч их дэмждэг байлаа. Тиймээс намайг ерөөлч, магтаалч хүнд шавь оруулсан. Гэвч би дуучин болохоор шийдсэн дээ.
-Та урлагийн гэр бүлд өссөн үү. Таниас өөр энэ салбартай ажил, амьдралаа холбосон хүн байна уу?
-Үгүй, манай аав ээж хоёр төрийн албан хаагчид байсан. Аав маань насаараа тээврийн жолооч хийсэн, одоо бурхан болчихсон л доо. Ээж минь эмч мэргэжилтэй. Би өнөр өтгөн халуун ам бүлд өссөн. 11 хүүхэдтэй айлын отгон нь. Нэг ах маань үлээвэр найрал хөгжмийн мэргэжилтэй. Одоо Монголын үндэсний телевизэд дууны найруулагчаар ажилладаг. Тэр ахыг эс тооцвол манайд надаас өөр урлагийн хүн байхгүй.
-Өнөөдөр Бичүү гэдэг дуучинг танихгүй хүн ховор. Харин олны танил байх хэцүү юм уу?
-Ер нь, хүн бүхэн олны танил болъё гэсэн бодолтой байдаг. Зарим хүнд олны танил хүмүүс их гоё харагддаг шиг байгаа юм. Харин тэр хүн дуугаараа дамжуулан юу өгүүлж байна гэдэг их чухал гэж би боддог. Сайхан нь энэ юм даа. Дуугаараа дамжуулан өөрийгөө бусдад илэрхийлнэ, хэцүү нь гэвэл ар гэр, хувийн амьдралд хүртэл зовлонтой.
-Шинэ хамтлаг, дуучид их гарч байна. Тэгэхээр урлагийн “тогоо”-нд өрсөлдөөн хэр явагдаж байна. Таны хувьд өрсөлдөгч гэвэл хэнийг хэлэх вэ?
-Бүгд өрсөлдөгч. Хэдий өрсөлдөгч ч гэсэн бие биенээ цэнэглэж байдаг хүмүүс. Нэг чанартай дуу гаргасан уран бүтээлчээс за би ийм хэмжээний дуу гаргах ёстой юм байна гэсэн цэнэг авах тохиолдол байдаг. Тэгж байж тэр олон уран бүтээлээс чанартай нь шигшигдэж үлдэнэ.
-Та зөвхөн дуугаа дуулаад хангалттай амьдарч чадаж байна уу?
-Би дуртай зүйлээ хийгээд амьдарч байгаа болохоор үүнээсээ маш их кайф авдаг. Энэ л хамгийн гоё. Бас миний дуунууд тодорхой хэмжээнд олонд үнэлэгдэхийн хэрээр би аавынхаа нэрийг давхар гаргаж байгаа минь надад маш сайхан мэдрэмж өгдөг.
-Бичүү гэж таны жинхэнэ нэр үү. Нэрнийхээ утгыг тайлбарлаач?
-Тиймээ. Намайг төрөхөд өгсөн нэр. Имиж биш, утгын хувьд өргөн уудам, далай, хязгааргүй гэсэн өргөн утгатай юм билээ.
-Дуучин хүний хувьд Монголын рок поп урлагийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг бэ?
-Хөгжүүлэх гэж уран бүтээлчид зүтгэж байна. Хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийх гээд л явж байгаа гэж боддог. Үүний хажуугаар чанаргүй уран бүтээл, бүтээлчид ч гарч ирж байгаа нь үнэн.
-Нэг клип гаргачихаад өөрийгөө од болчихлоо гэдэг хүмүүс байна. Харин та яг аль түвшинд нь яваа дуучин бэ?
-Би од юм уу, одонцоруудын тухай мэдэхгүй юм. Ганц дуу дуулчихаад од болчихлоо гэж бодож байгаа хүн байж болно. Харин болсон үгүйг цаг хугацаа л харуулна. Надад ч гэсэн тийм үе байсан. Эхлээгүй байж хэдэн хүн танидаг болохоор өөрийгөө олны танил болчихлоо гэж бодох нь үнэхээр буруу. Тэр зангаа хаяхгүй бол зэвэрнэ. Тэртээ тэргүй амьдрал сургаад өгнө.
-Од гэж яг юу юм бэ. Монголд тийм одууд байна уу?
-Яг од гэж нэрлэгдэх хүн цөөхөн санагддаг. Яах вэ, олны танил хүмүүс бол байгаа. Би хүүхэд байхаасаа Чингисийн Жагаа ах, Ариунаа, Сараа эгч, хуучны хамтлаг дуучдын дууг сонсож өссөн.
Хөдөө өссөн болохоор хонины бэлчээр дээр Монголын радиогийн 12,30-ын “Боломж” нэвтрүүлгийг үргэлж сонсдог байсан. Тэр нэвтрүүлгээр шинэ содон юу гарсан байна бүгдийг мэдэж авдаг байлаа. Мөн “Камертон” хамтлагийг маш их сонсдог байсан. Хүндэлж явдаг хүмүүс гэвэл Жагаа ах, дуучин Болд.
-Та чинь Хэнтий нутгийн хүн билүү. Нутаг руугаа хэр явж байна даа?
-Мэдээж, хөдөө өссөн болохоор явах дуртай. Хотын энэ их чимээ шуугиан, стресснээс хааяа ч гэсэн холдож цэвэр агаарт гарах дуртай. Гэхдээ хотын иргэн болоод удаж байна. Ажил, амьдрал минь бүгд энд байгаа болохоор тэр болгон явж чадахгүй юм. Саяхан ээж дээрээ очоод ирсэн.
-Танд зохиолын дуучин болох бодол төрж байгаагүй юу?
-Зарим хүн намайг хөдөө өссөн болохоор зохиолын дуу дуулж болдоггүй юм уу, бараг л илүү мөнгө олох юм бишүү гэж хэлдэг. Рок попынхон мөнгө муутай байдаг гэсэн ойлголт байдаг. Тийм бодол төрж байгаагүй. Миний дуртай бас сонгосон жанр бол поп.
-Хип хоп хамтлаг дуучид олноор гарч ирж, дуундаа маш их хараалын үг оруулах юм. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Тэдний дуугаараа илэрхийлж буй санаа нь таалагддаг. Харин хараал хэт их оруулж байгаа нь үнэхээр таалагддаггүй. Учир нь, тэр дууг маш олон хүн сонсож байгаа. Тэдний багагүй хувийг өсвөр насныхан эзэлдэг. Тэр хараалын үгнүүд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Сүүлийн үеийн хип хопчид хэрүүлч авгай шиг л юм байдаг болж.
-Тэдгээр хип хопчдын хэн нэг нь таньтай хамтарч уран бүтээл хийе гэвэл зөвшөөрөх үү?
-Хамгийн түрүүнд тохирох стиль мөн үү, биш үү гэдгийг бодож үзнэ. Мэдээж ярьж зөвлөлдөөд яг миний хоолойд таарах гоё дуу байвал хамтарч бүтээл хийхэд болохгүй юмгүй.
-Өөрийнхөө дуунуудаас хамгийн дуртайгаа нэрлэвэл?
-Бүгд гоё санагддаг. Гэхдээ “Будаггүй уруулын амт” дуундаа илүү дуртай. Яагаад гэхээр, энэ дууг эхнэр маань хэсэг хугацаанд ажлын шугамаар хол байх үед түүндээ зориулж бичүүлж байсан юм. Тэр үед хамгийн анх сонгуулийн ажлаар яваад мөнгөтэй болчихоод бичүүлж байсан анхны уран бүтээл учраас тэр байх даа.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач. Анх яаж танилцаж байв?
-Миний эхнэрийг Саран гэдэг. Багш мэргэжилтэй. Оюутны байранд байхдаа танилцаж байлаа. Манай эхнэрийн гэр оюутны байрны өөдөөс харсан орон сууцанд байсан юм. Бид хоёрын цонх яг харалдаа. Тэгээд л манай хүн өдөр бүр гэрээ цэвэрлээд, тоосоо арчаад л. Ингээд л бие биенээ харсаар байгаад үерхэж эхэлсэн дээ.

-Баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Д.Гэрэлчимэг
URL: http://www.fact.mn/13089.html