Түргэн хоол амттай ч бас амтгүй
Түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг нь элгэнд гепатит шиг хор хохирол учруулдаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ялангуяа шарсан төмс, шарсан тахиа, сонгино зэрэг нь элгэнд өөх тослогийг ихээр хуримтлуулдаг гэнэ. Түргэн хоолны газруудад “эрүүл хүнс” хэмээн худалдаалж буй хоол ч эрүүл мэндэд муугаар нөлөөлөх талтайг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Ийм хоол хүнсэнд химийн бодис их хэмжээгээр агуулагдах талтай аж.
Английн “Thorax” эрүүл мэндийн сэтгүүлд бага насны хүүхэд долоо хоногт гурван удаа түргэн хоол идсэнээр багтраа өвчин тусах аюултай болохыг мэдээлжээ. Шинэ-Зеландын Оклэндын их сургуулийн профессор Иннес Ашер, английн Ноттингем их сургуулийн профессор Хивел Вильямс нар энэхүү магадлалыг гаргасан байна.
Тэд 50 орны 500 мянга гаруй бага насны хүүхдийг оролцуулж судалгаа явуулсан аж. Тэдгээр хүүхэд тогтмол түргэн хоол иддэг байсан гэнэ. Судалгааны дүнд түргэн хоол тогтмол иддэг өсвөр насны хүүхдүүдийн багтраа өвчин тусах магадлал 39 хувиар илүү гарчээ. Харин 6-7 настай хүүхдүүдийн хувьд 27 хувийн эрсдэлтэй гарсан байна.
URL: