Дэлхийн дээр таван хүн тутмын нэг нь арьс , түүний дайврын мөөгөнцөрт өвчнөөр өвддөг байна

Хүнсний тухай хуулийн 12.1 -д хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5.1.2 -д ” Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үр дагаварыг хариуцах ” гэж заасан байдаг. Уг хуулийн хэрэгжилтийг өндөрсгөх үүднээс МХЕГ-ын нэгдсэн төв лабораториос хөгц мөөгөнцөрийн хор холбогдол, түүнээс урьдчилан сэргийлэх талаар нийслэлд хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагын мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Хөгц мөөгөнцөр нь хүрээлэн байгаа орчин хөрс, ус, агаар эд юмсын гадаргуун дээр, мөн хүнсний бүтээгдэхүүн дээр амархан үржиж хүний биед хорт хавдар,нянгийн гаралтай өвчлөл үүсгэдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр сүүлийн үед хөгц мөөгөнцөрийн гаралтай өвчлөл нэмэгдэж , 5 хүний 1 нь арьс , түүний дайврын мөөгөнцөрт өвчнөөр өвдөж байна гэсэн судалгаа гарчээ.

Хөгц мөөгөнцөр хялбар үүсдэг хүнсний бүтээгдэхүүнд гурил гурилан, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хүнсний ногоо багтдаг бол ахуйн хүрээний чийгнээс шалтгаалсан саун, байшингийн хөгц мөөгөнцөр нь хүнд дамжуулах гол нөхцөл болдог байна. Мөн шинжилгээгээр аж ахуй байгуулагад ноцтой зөрчил илрээгүйч, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон хувь хүнд мэдлэг мэдээлэл олгох сургалтыг МХЕГ-аас зохион байгууллаа.

Хүнсний чиглэлээр худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа хувь хүн болон албан байгууллагад бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй , хөгц мөөгөнцөр илэрсэн тохиолдолд хувь хүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-8 дахин, аж ахуй нэгжийг 20-75 дахин нэмэгдүүлэн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих