МАН сонгуулиар “хар пи ар”-ын мэдээ түгээхээр оролдож байсан ганц улс төрийн хүчин гэдгээ ч таг мартжээ

15822

2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон намууд хамтран ажилласан байгууллагуудтайгаа гэрээ хэлцэл хийж, төлбөр тооцоогоо сонгуулийн сурталчилгаа дуусах сүүлчийн өдөр барагдуулахаар тохиролцож ажилласан. Яг л нэг ижил гараанаас эхэлсэн сонгуулийн энэ ажилд намууд өөр өөрөөр хандаж, өөрсдийн “характераа” үзүүлсэн.

АН тухай бүрт нь төлбөр тооцоогоо хугацаанд нь барагдуулж ном журмаар нь мэдээ сэлтээ хэвлэлийнхэнд өгч ажилласан бол, МАХН хэдхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгож ажиллаад сүүлдээ тэднийхээ өр төлбөрийг ч барагдуулж чадахгүйд хүрч Ийгл телевиз, 25 дугаар суваг телевиз зэрэг хэд хэдэн газрын өрөнд лидерүүдийнхээ машин тэргийг өгсөн.

Гэсэн ч тэд мөн л одоог хүртэл өртэйгөө үлдсэн ба бүх өрөө Н.Удвал мэднэ гээд Эрүүл мэндийн яам тийш “шидчихээд” сууж байгаа. Харин одоо Ө.Энхтүвшин, Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын нөхөд МАХН-ын замаар тууштай замнахаар шийдсэн бололтой өрөө нэхэж очсон нэг байгууллагад хэлтсийн даргынхаа машиныг өгч явуулсан сураг бий. МАН сонгуульд хамгийн увайгүй загнаж “хар пи ар”-ын мэдээ түгээхийг оролдож байсан ганц улс төрийн хүчин гэдгээ ч мартаад өр төлбөртөө унжиж өдөр хоногийг өнгөрүүлсээр л байна.


URL:

Сэтгэгдэл бичих