Үнэртэй усаа хэрхэн зөв хэрэглэх вэ
Эмэгтэй хүн үнэртэй усыг нүүрний тос адил тааруулан хэрэглэвэл зохино. Аятайхан үнэр жигд ханхлуулж байхын тул хаанаа ус түрхэх вэ?
Чихний ар, үсний доод захаар шилэндээ, шилний хонхорхойд хүзүүндээ ар талаас нь. Өвдөг тохойн нугачаа, шанаа, сугандаа түрх.
Үнэртэй ус харанхуй сэрүүн газар хадгалбал сайн. Онгойлгосноос хойш 6-8 сарын турш үнэртэй усны үнэр арилахгүй хадгалагдана. Гэхдээ үнэртэй усны чанараас хамаарах удаа бий.
Хүн хүний арьсанд үнэртэй ус янз бүрээр нөлөөлдөг. Тийм учраас үнэртэй ус бүхэн хүн бүгдэд таарахгүй. Цайвар хувцас дээр мэдэгдэхүйц толбо үлдэж магадгүй ту л хувцасны дотор талаас оёдлын нь дагуу шүршинэ. Үслэг зүйл үнэртэй усны үнэрийг сайн шингээдэг.
Зун бол биеийнхээ наранд ил гардаггүй газраа л түрхэнэ. Тэгэхгүй бол биед толбо үлдэж дараа нь арилгахад бэрх болно.
URL: