Увайгүй МАН-ын их хурлыг сурвалжлахаас татгалзахыг сэтгүүлчдэд уриалъя
Юм л бол хэвлэл мэдээллийнхнийг гуйж тэднээр ард түмэнд өөрсдийгөө сайн сайхан мэт харагдуулахыг хичээж ирсэн МАН хэвлэлийнхэнд тавьсан өрөө төлөхгүй “луу унжсаар” Их хурлаа хийх гэж байна.
Тэгсэн хэрнээ Их хурал сурвалжлах мандатаа их л сүртэй тарааж эхлэв бололтой. Сайн муу бүхий л зүйлдээ хэвлэл мэдээллийнхнийг татаж, тэднээс тус дэмжлэг авдгаа мартаад сонгуулийн өр төлбөрөө барагдуулалгүй удсанаас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид цалингаа ч авч чадахгүй идэх хоол, өмсөх хувцас, унах унаагүй явж байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлыг сурвалжлах сэтгүүлчид ууртай байна.
Хэрэв МАН сонгуулийн өрөө төлөхгүй бол Их хурлыг нь сурвалжилж олон нийтэд хүргэхээс татгалзахыг уриалах гэнэ.
URL: