Улсын харцага Н.Батсуурь багаараа мөнгөн медаль авлаа


ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Тулааны спортын дэлхийн наадмаас Монгол Улсын тамирчид зургаан медаль хүртээд байна.

Тэмцээний сумогийн төрлөөс нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн бол жүдогийн эрэгтэй баг тамирчид мөнгө, эмэгтэй баг хүрэл медаль хүртжээ. Жүдогийн эрэгтэй баг тамирчид эхний тойрогтоо ОХУ-ын багийг 3:2-ийн харьцаатай, дараагийн тойрогт Германы багийг мөн 3:2-ийн харьцаатай хожиж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Алтан медалийн төлөө Японы багтай барилдаж, 3:2-ийн харьцаатай хожигджээ. Ингэснээр манай жүдочид мөнгөн медалийн эзэд болсон юм. Тулааны спортын дэлхийн наадмын жүдо бөхийн багийн төрөлд Япон алт, Монгол мөнгө, ОХУ болон Бразилийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

Манай жүдогийн эрэгтэй багийн бүрэлдэхүүнд: 
Батцэцэгийн Батгэрэл
Бунддоржийн Жанчивдорж
Ганы Түвшинжаргал
Ганбаатарын Одбаяр
Намсрайжавын Батсуурь /Улсын харцага/

www.undesniibukh.mn


URL:

Сэтгэгдэл бичих