Ерөнхий сайд БНХАУ-г зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр өглөө Хятад улсыг зорилоо. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцяны урилгаар тус улсад хийх айлчлал энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Тус айлчлалаар хоёр тал агаарын тээвэр, төмөр замын тээвэрлэлтийг хоёр улсад харилцан ашигтай байх чиглэлд хэлэлцээр хийж, баталгаажуулна. Ингэхдээ Монгол Улсын хувьд нүүрсний тээвэрлэлт талд гарц хайх чиглэлд түлхүү санал тавьж шийдвэрлэх гарцыг хайх юм. Мөн Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ өмнөд хөршөөс шалтгаалж байгаа гэж тодорхойлж болох энэ утгаараа Монгол Улсын Ерөнхий сайдын хийх айлчлалаас гарах үр дүн чухал болоод байна. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар багтаж байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих