Монгол улсын гавьяат тамирчин Н.Баярмаа маргааш 63 кг-д өрсөлдөнө
Энэ сарын 20-нд эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 59 улсын 317 тамирчин эмэгтэй долоо, эрэгтэй найман жинд өрсөлдөж байгаа.
Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй 48 кг, 53 кг, эрэгтэй 56 кг-ийн жингийн аваргууд тодорсон байна. Дээрх жингүүдэд Азийнхан медалийн тавцанд илүүрхэж зогсчээ. Тухайлбал, (багаар) БНХАУ хоёр алт, нэг мөнгө, БНАСАУ нэг алт, нэг мөнгөн медаль, Азарбейжан нэг мөнгөн медаль хүртээд байгаа бол Тайланд, Вьетнам, Мехиско тус бүр нэг хүрэл медаль хүртсэн байна.
Дэлхийн аваргын нэг онцлог нь огцом болон түлхэлттэй төрөлд аль алинд нь медальтай бөгөөд БНХАУ ес, БНАСАУ зургаан медальтайгаар тэргүүлж байна.
Манай улсаас гавьяат тамирчин, ОУХМ Н.Баярмаа, дасгалжуулагч Я.Дөрвөнжин, шүүгч Б.Гансүх нарын хамт оролцож байгаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнө гавьяат тамирчин Н.Баярмаагийн хувьд Зүүн Азийн VI наадмаас 63 кг-д мөнгөн медаль хүртсэн билээ.
URL: