Селена Гомез тайзан дээр яагаад уйлав
Хэн бүхний анхаарлыг зайлшгүй татдаг байсан хөгжмийн ертөнцийн хамгийн залуухан хос бол дуучин Жастин Бибер, Селена Гомез юм. Тэр хоёр харилцаагаа таслаад багагүй хугацаа өнгөрөөд байгаа ч дуучин Селена Гомез одоо болтол Жастиныг мартаагүй байгаа бололтой.
Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Бруклины тайзнаа “Love Will Remember” дууг дуулах үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан байна. Хэдийгээр Селена тайзан дээр уйлсан шалтгаанаа шүтэн бишрэгчдээ бодож, хайрласандаа гэж тайлбарласан боловч фенүүд нь энэ шалтгаанд үнэмшилгүй байна. Түүний дуулсан дуу нь хайраа мартахыг хүссэн ч сэтгэл зүрхэнд оршсоор байх тухай өгүүлэмжтэй дуу аж.
URL: