Н.Энхбаяр шоронгоос гарснаас хойш Ж.Сүхбаатар хөдөлгөөнд орлоо

hqdefaultөббөөббөМАН-ын  “генсек”-ийн суудалд хэд хэдэн хүн өөрсдийгөө сойж эхлээд байгаа билээ. Тэдгээрийн нэг нь өөрийн төрөлх Дархан хотдоо нэр дэвшээд өвдөг шороодсон Ж.Сүхбаатар.

Тэрээр төрийн суудалд сууж чадаагүй ч намдаа үлдэж орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа сүйхэйт нэгэн. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар тус намаас нэр дэвшигч хөдөө орон нутагт бага санал авч ялагдсаныг түүний ажил хэрэгтэй холбон буруутгах нэгэн ч байдаг.

Харин мань хүн сүүлийн үед ихээхэн хөдөлгөөнд орж эхлээд байгаа сурагтай. Учир нь намынх нь их хурал ойртож намын дарга, генсек гэсэн зөөлөн сэнтийд сэрүүн зүүдлэгсэд пи араа эхэлж, төлбөрт ярилцлага, телевизийн сувгуудаар гүйлдэж эхэлдэг нь жам юм хойно…

Гэхдээ гадуур бүү хэл нам дотор нь хүртэл Н.Энхбаяр шоронгоос гармагц түүний цэргүүд нууц байдлаасаа бага багаар гарч хөдөлгөөнд орж эхэллээ гэж айцгааж байна гэнэ шүү.

Тэр ч бүү хэл МАН-ыг дотроос нь идэх гадны дотны тагнуулууд нь хүртэл идэвхтэй ажиллаж эхэллээ гэж хардацгааж байгаа аж. Үүнийг батлах гэсэн шиг том шар дээлтэй даргын хүн гэгддэг байсан Ж.Сүхбаатарыг “дарга болно” гэж Н.Энхбаярын гэх тодотголтой бүх сонин, телевизүүд илт дэмжин, балиашиглаад байх болж.

Юутай ч Н.Энхбаяр шоронгоос гарсныг ч хэлэх үү Ж.Сүхбаатар хөдөлгөөнд ороод буй нь тэдгээрийн хоорондын холбоог гэрчлэх мэт.

/Цэцэгмаа/


URL:

Сэтгэгдэл бичих