“АПУ”-гийн Л.Батжав, “Голомт”-ын Г.Ганхуяг, “Oversee”-ийн Н.Алтан-Очир, “Харш констракшн”-ийн Н.Батолд нар осолджээ
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт нисдэг тэрэг осолдсон. “А-Жет” лимитид компанийн МИ-8 нисдэг тэрэгт экипажийн бүрэлдэхүүнээс гадна зургаан том хүн, нэг хүүхэд явж байсан байна. Уг нисдэг тэрэгийг загасчид хөлсөлж явсан бөгөөд осол болсны дараа нисэгчдийг нийслэлд авчирсан бол харин загасчид загасаа барихаар тэндээ үлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Харин онгоц хөлсөлж явсан эрхмүүд хэн байв гэдэгт олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл тэдгээр загасчид нь “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” ХХК-ийн захирал Б.Баяр, “Харш констракшн”-ийн компанийн захирал Н.Батолд “Үүд трэйд” компанийн Н.Бат-Орших нар байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ.
URL: