Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн тайланг иргэдэд ил болгожээ

077d0b2e205c32e083020249451e4bb4_LЭнэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 312.9 тэрбум төгрөгийн орлого  төвлөрч, 230.9 тэрбум төгрөгийн зарлага гарсан байна.

Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3.6  тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Нийт 191.1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс 136.4 тэрбум төгрөг буюу нийт зардлын 71.4 хувийг санхүүжүүлсэн байна. Энэ онд нийслэлийн орон нутгийн төсөвт 440.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, 490.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийжээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 41.5 тэрбум төгрөгийг өмнөх оны орлогын давалт, төсвийн хэмнэлтээс санхүүжүүлэхээр баталсан.

НИТХ-ын тогтоол,  “Төсвийн тухай хуульд заасан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу“ сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайлан”-г тухайн сарын 10-ны  дотор Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргаж, www.ulaanbaatar.mn сайтад байршуулан олон нийтэд нээлттэй мэдээлж байгааг албаныхан онцоллоо.


URL:

Сэтгэгдэл бичих