933 төгрөгийн хувьцаа юу болсон бэ, Ерөнхий сайд аа!

new photo

Өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ханшийг 933 төгрөгөөр тогтоож иргэдийн удаан хүлээсэн хүлээст хариу өгсөн өгсөн билээ. Хүн бүртээ 1,5 сая төгрөг тарааж, Тавантолгойн хувьцааг тараах амлалтаа Засгийн газар ийнхүү биелүүлсэн нэр зүүхээр улайрч байна хэмээн олон хүн тухайн үед хардаж байсан нь ч өнөөдөр биеллээ олоход ойрхон байна. Учир нь өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны данс нээгдсэн болохоос биш тухайн хувьцаагаа зарж үрэх, ногдол ашиг авах зэрэг нарийн ширийн мэдээлэл нь цаасан дээрээс амьдралд бууж хэрэгжээгүй байна.

Өмнө нь иргэн бүрт 536 хувьцаа тараахаар засаг шийдвэр гаргаж байхад нэг сая төгрөг тараах амлалт ч дагалдаж байсан. “Тавантолгойн газар доорх баялгийн нийт үнийн дүнг тооцож гаргаж байж хувьцааны ханшийг тогтооно. Гэтэл Засгийн газар нэг сая гэсэн дүндээ дүйцүүлэх гэж энэ тоог гаргаад ирлээ“ гэсэн шүүмжлэл цахим ертөнцөд хүчээ авч байна. Тэгэхээр энэ удаад хувьцааны тоог 1072 болгож нэмсэн бол өнөөх нэг сая төгрөг нь ч хоёр дахин үржигдэх учиртай гэж олон нийт үзэж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар энэ хувьцааны үнийг тогтоох нь зөв үү гэсэн асуулт хариултаа нэхэж байна. Хувьцааны дүнг Засгийн газар зарлалаа. Гэхдээ хувьцаа эзэмшигч иргэдээсээ санал аваагүй.

Энэ хувьцааг хүлээсэн иргэдийн хүлээст хариу өгөлгүй хоёр жил өнгөрч байна. Хувьцаа эзэмшсэн нэртэй Монголоор нэг тэрбумтнууд гудамж метрлэж байна, улстөрчдийн нүдээр. Яагаад гэвэл Тавантолгойн хувьцаа эзэндээ хүрвэл монголчуудаас илүү баян чинээлэг хүн дэлхийд ховордож, катарчууд шиг алтан дунд умбан шумбана гэж Засгийн газар амласан биш үү.

Хувьцаа гэж чухам юу болох, ялангуяа, Тавантолгойн хувьцаа гээчийн ид шид юу байх тухай эхлээд цухас дурдъя. Дэлхийн хамгийн баян хүн асан, одоо АНУ-ын эдийн засгийн сахиулсан тэнгэр нь болоод байгаа Уорн Баффет энэ л зах зээл дээр дөрөөлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Хувьцаа худалдаж аваад, үнэ хүрэхэд нь зарж болдогт хэрсүүжсэн гэдэг. Жижиг Тавантолгойн хувьцааны ханш 2008 онд Монголын хөрөнгийн биржид 105 төгрөгөөр арилжигдаж эхлээд, 2011 онд нэг сая 600 мянган төгрөг хүрсэн билээ. Хамгийн багаар бодоход ханш нь 10 мянга дахин өссөн байна. Хот, хөдөөнийнхөн хөрөнгийн биржийн ягаан байшингийн гадна хэдэн өдөр дарааллаж, энэ хувьцааг өөрийн болгох гэж шуугилдаж байсныг уншигчид санаж байгаа биз. Өнөөдрийн байдлаар хөрөнгийн биржид хамгийн өндөр ханштай байгаа хувьцаа гэвэл АПУ. Энэ хувьцааны ханш өчигдрийн байдлаар 14800 төгрөгт хүрсэн байх юм. Аргагүй л аазгай хөдөлгөсөн, хэтэвчээ бариад хөрөнгийн биржид дугаарламаар сайхан мэдээ байгаа биз. Байзаарай, бас учир бий. Ашигтай ажиллаж, санхүүгийн тайлан тэнцлээ олон нийтэд нээлттэй ил тод мэдээлдэг, алдагдалтай эвлэрдэггүй, бусдын юмаар хүүдэгнэдэггүй компанийн хувьцаа л авсан эзнээ хуурахгүй. Хэтэрхий хатуу дүрэмтэй энэ зах зээлд алдах эрх нь компанид, хохирол иргэдийн нуруунд буудгаас хаа сайгүй л болгоомжлохыг сануулдаг. “Зоос” банк 2008 онд 1000 төгрөгийн ханштай хувьцаа гаргаж, иргэдийн худалдан авсан дүн 40 гаруй тэрбум төгрөг болсон байдаг. Банк дампуурахад төрөөс зөвхөн хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг батлан даасан билээ. Ашиг ихтэй хэр нь азгүйтвэл “найраагүй”.

Америк, Хятад, Оросын шаагилдаад байгаа Тавантолгойн хувьцааг та, бидэнд өгнө гээд байгааг сөхөөд үзье. Урд хөрш том, Б.Обамагийн “хүүхдүүд” багахан хэрчмийг авсан тухай гадаадынхны хэрүүлээс огт өөр зүйл энд байна.

Н.Ингүүн

- See more at: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11727#sthash.vEPFlFhI.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих