У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр тоглоно
Казахстаны Алматы хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ийг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдээс У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарч, харамсалтай нь, бусад тав нь дэлхийн аваргын рингэнд ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна. Тэгвэл, 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр ээлжит тулаанаа хийх гэж байна. Залуу тамирчин Г.Ган-Эрдэнэ өнөөдөр шөвгийн 16-д жингийнхээ ангилалд дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй Бразилийн боксчин Патрик Лоурензотой тоглох юм. Тоглолт Монголын цагаар 16:30 цагт эхэлнэ. Харин У.Мөнх-Эрдэнэ гавьяатын хувьд Болгарын тамирчин Айрин Исметовтой тоглох бөгөөд хоёр тамирчны тоглолт 21:30 цагт эхлэх ажээ. |
URL: