Жастин Бибер шиг болохын тулд гоо сайхны хагалгаанд 100 мянган ам.доллар зарцуулжээ

Жастин Бибер шиг болохын тулд гоо сайхны хагалгаанд 100 мянган ам.доллар зарцуулжээ

Лос Анжелес хотын Тоби Шелдон гэх энэ залуу өөрийн шүтээн дуучин Жастин Бибертэй төстэй болох гэж олон удаагийн гоо сайхны хагалгаанд таван жилийн турш нийт 100 мянган ам.доллар зарцуулсан байна.

33 настай Тоби мөн үснийхээ стилийг түүнийхтэй ижил болгожээ. Мөн тэрээр урууландаа маш үнэтэй хагалгаа хийлгүүлсэн бөгөөд “Жастины инээмсэглэл түүнийг маш гайхалтай харагдуулдаг. Би түүн шиг инээмсэглэдэг болохын тулд дээд уруулаа бага зэрэг өргөсгөж, доод уруулаа хөөлгөсөн. Найзууд минь намайг Тоби Бибер гэж дуудах болсон” гэжээ.

Мөн тэрээр дуу зохиогч бөгөөд хөгжмийн ертөнцөд Канадын дуучин Жастин Бибер шиг цахиур хагалах бодолтой байдаг гэнэ.

Б.Сондор /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих