Жолооны курсүүдэд шалгалт хийнэ

Жолооны курсүүдэд шалгалт хийнэ

Нийслэлд сургалт явуулдаг жолооны сургуулиудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулахаар болжээ.

Өнгөрсөн жилүүдэд жолооны курсүүд чанаргүй сургалт явуулж, мөнгө өгсөн хүмүүст үнэмлэх гаргадаг гэсэн хардлага олон нийтийн дунд байдаг. Мөн энэ талаар ч багагүй санал гомдол ШӨХТГ-т ирсэн байна. Тиймээс тэд жолооны курсүүдийг шалгахаар болжээ.

“Бидэнд олон нийтийн санал гомдол их ирсэн. Монголд жилдээ 500 гаруй хүн авто машины ослоор нас бардаг гэсэн судалгаа гарсан. Нэг үгээр хэлбэл дайны байдалд байгаа гэж хэлж болно. Үүний дийлэнх нь жолоочийн буруугаас болж гарсан осол эзэлдэг. Тиймээс бид Замын цагдаагийн газартай хамтран шалгалт хийхээр болсон” гэж ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар мэдээлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих