Дараагийн ерөнхий сайд Х.Баттулга уу, Р.Амаржаргал уу

zzolzo lolzНэг хэсэг чимээ аниргүй байсан их улстөр, ууган хүчин МАН-ын XXVII Их хурлын дуулиан, удаах хүчин АН- ын дотоод зөрчилдөөнөөр хөдөлгөөнд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Унтаа байсан УИХ, Засгийн газар, ер нь улстөр тэр чигээрээ ууган хүчний Их хурлын чимээнээр сэрцгээж байгаа нь тус Их хурлын давалгаа хэрхэн өрнөж байгааг харуулсан хэрэг. Хамгийн гол нь улстөр сэрэхдээ АН-ын дотоод зөрчилдөөнөөр сэрж байгаа нь хэний ч анхаарлыг татах биз ээ. МАН-ын Их хурлын чимээ халуун намраар өрнөж ахуй цагт АН дотор жигүүр байгуулагдав. УИХ-ын гишүүн А.Мурат, Ша.Батбаяр, ҮЗХ-ны гишүүн Д.Аззаяа нар болон зарим орон нутгийн гишүүдээс бүрдсэн жигүүр байгуулагдаж, мэдэгдэл хийсэн. Тэдний дэвшүүлж байгаа зорилго нь намаа цэвэрлэх. Учир нь АН дотор албан тушаал тойрсон сүлжээ бий болж, авлигын шинжтэй албан тушаалын халаа сэлгээ бий болсон гэх. Тэгэхээр энэ байдал цаашид даамжирвал аюулд хүргэнэ хэмээн хэвлэлээр мэдэгдсэн юм. Энэ тухай янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа учраас олон зүйл нуршаад юу гэхэв. Харин намаа чухам юунаас гэхээсээ илүүтэй хэн нэгнээс цэвэрлэж салгаж авах зорилго ч байж болохыг олонхи ярьж байгаа. АН доторхи тус жигүүрийг бас чиг АН-ын толгой улстөрчид дэмжсэн нь ч сонирхолтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг, Лу.Гантөмөр, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Ганбат нарын гишүүд жигүүрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн төдийгүй намынхаа даргыг ил тод шүүмжилдэг болов. Юутай ч энэ жигүүр нь намаа хэнээс цэвэрлэж, хэнээс салгаж авах гэж байгаагаа далд хэлбэрээр хэлээд эхэлсэн нь энэ байх. Түүнчлэн тус фракц бүлэглэлийн гишүүдийг ажаад байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фракц гэдэг нь харагдана.

Энэ тухай ч хэвлэлүүд дэлгэж л байна. Шууд утгаараа Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг турхирч байна гэж хэлж болохгүй ч АН-ын дотоод зөрчил энэ хоёр эрхмийн дундаас өрнөж байна хэмээн хардаж болохоор. Тус бүлэглэлийг дэмжигчид УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаан гээд хаа л бол хаа Н.Алтанхуяг сайдыг илт буруутгах боллоо. Н.Алтанхуягийн хувьд ч Ерөнхий сайдын суудалд очсноосоо хойш нэг ч олигтой ажил хийсэнгүй. “Чингис”, “Самурай” гэх мэт нэрийн дор өр хийснийг эс тооцвол шүү дээ. Хийх юм мундсан биш дээ, нүүрс савлаж, бусдын доог тохуу болдог нь ч юу билээ. Ер нь бүрэн улсын Ерөнхий сайд энд тэнд очоод нүүрс савлаад, шуудай бариад зогсож байна ч гэж юу байхав. Ийм Ерөнхий сайдтай байхад улс орны амьдрал уруудна уу гэхээс өөдлөхгүй учраас эрх баригч намын гишүүд намынхаа даргад шүүмжлэлтэй хандсан байж болох юм, наашлуулж бодоход шүү дээ. Түүнчлэн түүнийг хурдхан шиг буулгаж өөр хүн томилохгүй бол болохгүй гэсэн намын бодлого ч байж болох талтай. Ядахад л нүүрс савлахаас арай өөр зүйл хийчих хүн энэ намд байх л учиртай. Монгол Улсын гадаад дотоод бодлого алдагдсан, гаднын хөрөнгө оруулалт илт буурсан, инфляци өссөн гээд Н.Алтанхуягийн Засгийн газарт өөдлөсөн ажил гэж нэг ч үгүй учраас АН-ынхан ямар нэг хөдөлгөөн өрнүүлэхээр шийдсэн нь илт. Аливаа улстөрийн хүчин төрийн толгойд гарч болно. Харин хийж байгаа ажил нь ард, түмэн эх оронд тустай байж л тухайн намын нэр хүнд өсөх учиртай.

Өөрөөр хэлбэл улс орны хэмжээнд томоохон бодлого боловсруулж, түүнийхээ үр шимийг хүргэх тухайд юм. Хэрвээ муу бол намынх нь нэр уруудаж таарна. Тэгэхээр АН-ынхан дараа дараагийн сонгуулиа бодож, ямар нэгэн хөдөлгөөн өрнүүлэх нь тодорхой аж. Эсвэл нүүрс түлээ мэтхэнээр улстөр хийх гэж мулгуутаж яваа Н.Алтанхуягаасаа салах цаг болсноо тэд мэдсэн хэрэг болов уу. Уг нь Монгол Улсын Ерөнхий сайдад ажил юу эс мундах билээ. Захын хороололд нүүрсний шуудай барьж явахаар валютын урсгалаа яаж нэмэгдүүлэх тухай эрдэмтдийн багтай зөвшиж суумаар. Ядахад л үнэ өссөн энэ үед Монголбанкны удирдлагуудтай бодлого боловсруулж суух учиртай. Ингээд дурдаад байвал энэ Засгийн газарт хийх ажил маш олон бий. Нөгөө талаар АН дотор фракц фракцаараа Засгийн газраа хоёр хоёр жилээр ээлжлэн барина гэсэн нууц гэрээ байгааг баттай эх сурвалж хэлдэг. Үүнээс үзэхэд дараагийн ээлжийн засаг барих хугацаа хараахан болоогүй ч Н.Алтанхуягийн явуургүй улстөр, дараагийн ээлжийн яарах хоёрын огтлолцол дээр энэ Засгийн газар унах нь тодорхой болжээ. Дараагийн ээлжийн яарч байгаа нь бүх зүйлээс илт харагдах болж, энэ ээлжинд далдхан нэрээ дэвшүүлсэн эрхмүүд ч хамраа сөхөх болов. Түүнээс биш Г.Баярсайхан хэзээ ч Ерөнхий сайд, намынхаа даргын өөдөөс том ярьж чадах нөхөр биш. Ямар нэгэн зүйлийн үнэр авсан болоод л цор цор гэж суугаагаас хаа зайлах вэ. Д.Ганбат ч Засгийн газрыг туйлын муу ажиллаж байгааг хэлж байна. Р.Амаржаргал гишүүн ч хэлж, ингэхдээ “би Ерөнхий сайд байсан хүн” гэх өнгө аяс илт цухалзуулж байгаа нь ч сонирхол татаж буй. Ер нь дээр доргүй л “муу” даргыгаа өндийхгүй болтол шүүмжилж байна. Ийнхүү жигүүр байгуулагсад, жигүүрийг дэмжигчид бүгд л ҮЗХ-ны хурлыг яаравчлан хуралдуулах нь зүйн хэрэг хэмээн үзэж байгаагаас харсан ч “шинэчлэлийн” хэмээсэн сүртэй нэртэй Засгийн газрын нас дуусч буй бололтой. Жигүүрийнхний хувьд бол дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар зэхэж буйг ч эх сурвалж хэлэв.

Хэдийгээр жигүүрийн ар талд Ц.Элбэгдорж харагдаж байгаа ч Н.Алтанхуягтай хариуцлага тооцохгүй бол АН-ын хувь заяа хаашаа ч эргэж мэднэ. Лав өөдөө эргэхгүй нь өнөөгийн удирдлагын үйл ажиллагаанаас тодорхой харагдана. Жигүүр болон дэмжигчдийн хүсч байгаа ҮЗХ- ны хурал болоход намын дарга, дараагийн Ерөнхий сайдын асуудал маш хурцаар босохыг эх сурвалж хэлсэн. Тиймээс энэ асуудал дэгдэхэд Н.Алтанхуягт өөрийгөө өмөөрөх ямар ч боломж үгүй нь өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанаас тодорхой харагдана. Мухардалд ороод буй Н.Алтанхуягийн хувьд энд тэндхийн уулзалт, хуралдаан дээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” боловсруулснаа ярина. Тэгээд үнэ тогтворжсон уу гэхээр мөн л мухардалд орно. Махны үнэ 22, гурилын үнэ 19, талхны үнэ 20 хувь гэх мэт өссөн статистик баримт дэлгэхээр аргагүй амаа таглуулах юм, зайлуул. Нөгөө талаар өөрийнхөө бизнесийг дэмжсэн нэр зүүнэ гээд түүнд зовлон их бий. Түүнчлэн “Чингис” бондын мөнгө босгосон түүгээр их бүтээн байгуулалт хийж байгаа тухай ярих гэнэ. Аанай л Монгол Улсыг өрөнд оруулсан, энэ мөнгөөр тодорхой бүтээн байгуулалт хийгээгүй учраас бас л амаа асуулгана. Энэ мэтчлэн бүхий л зүйлд бараан зам татуулсан Ерөнхий сайд болон түүний танхимын нас дуусч байх нь илт. Харин энэ бүгдийн хойно дараагийн Ерөнхий сайд хэн байх, хамтрагч нь хэн байх гээд олон асуудал өрнөх нь дамжиггүй. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар А.Муратын толгойлсон жигүүрийнхэн дараагийн Ерөнхий сайдыг ч тодруулсан бололтой. Тухайлбал, хэдийнээс засгийг гартаа хийх сонирхолтой Х.Баттулга сайдын нэр нэлээд дээгүүр дуулдана лээ. Х.Баттулгын хувьд өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Ц.Элбэгдоржид сан- хүүгийн болон сэтгэл санааны хамгийн том дэмжлэг үзүүлсэн тухай яриа ч бий. Нөгөө талаар олон талаасаа дэмжлэг авах хамгийн бодит хүн бол Х.Баттулга. Магадгүй, Ц.Элбэгдоржийн гэх энэ жигүүрийнхэн Х.Баттулгыг Ерөнхий сайдын суудалд залахаар их улстөрийг хөдөлгөсөн ч байж болно шүү дээ.

Дараагийн эрхэм бол УИХ- ын гишүүн Р.Амаржаргал. Түүний хувьд урьд өмнө Ерөнхий сайдын алба хашиж, удаа дараа УИХ-д сонгогдсон төдийгүй манай нэртэй эдийн засагчдын нэг. Тэгэхээр эдийн засаг зогсонги, хямрахдаа тулаад байгаа энэ чухал цагт Р.Амаржаргал шиг хүн хэрэгтэй… гэх мэт жанжин шугам ч гаргаж болох талтай. Нөгөө талаар “Засгийн газрын тэргүүн УИХ-ын гишүүдээр доог тохуу хийж байна. Үгийг нь сонсохгүй юм. Ажлаа хийж чадахгүй байхад би УИХ-д суугаад яах юм. УИХ-ын гишүүнээс татгалзсан ч бэлэн” гэдгээ мэдэгдсэн. Ер нь Р.Амаржаргал гишүүний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь хойш шүүмжилсэн хүн. Аанай л тал талын дэмжлэгтэй Х.Баттулгад өрсөлдөгч байж чадах ганц хүн бол Р.Амаржаргал мөн. Ийнхүү Засгийн газар ог цорч дараагийн засаг бүрдэхэд хамт- рагчийн асуудал Ерөнхий сайдаас ч илүүтэй тавигдана. Хам тарч ажил- ласан жил гаруйн хуга цаанд юу хийв гэхээр танхи мынхаа тэргүүний ижил л зүйлийг ярихаас өөр ямар ч арга байхгүй, тэдэнд. Тэгээд энэхүү гуравдагч хүчний үүрэг төдийлөн энэ засагт байсангүй. Гол дүр биш ч гэлээ туслах дүрээ ч ард түмний өмнө босгож чадаагүй. Хамтрагчийн хариуцаж ажилласан Сангийн яам мөнгөний бодлогод нөлөөлж чадсангүй. Үнийн өсөлт гээд эдийн засгийн чиглэлд төдийлөн нөлөөлөл үзүүлсэнгүй. Бүх зүйлийн эсрэг мэт ажилласан. Мөн хариуцсан Эрүүл мэндийн салбар ч өнгөрөгч хугацаанд урьд өмнө байгаагүй шүүмжлэл дагуулсан. Эрчим хүчний салбар ч хүндхэн байгаа. Энэ өвөл Улаанбаатарыг дулаан өвөлжүүлэх эсэхэд ч тодорхой хариулт өгч чадахгүй сууна. Юун тавдугаар цахилгаан станц манатай л байгаа. Лавтай бид ийм ажил хийчихсэн хэмээн ам бардам өгүүлэх зүйл юу ч алга. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрагчаа сонгох шаардлага зүй ёсоор тулгарч таарна.

С.БАЯР

URL:

Сэтгэгдэл бичих