Монгол компанийг оффшор байх магадлалтай гэжээ

Монгол компанийг оффшор байх магадлалтай гэжээ

Японы Токио хотын Чиёода дүүрэгт орших Япон дахь солонгос иргэдийн холбооны төв байрны үнэ хаялцуулах худалдаанд Монголын компани ялсан тухай тус улсын Кюту Тунгшин агентлаг мэдээллээ.

“AVAR Limited Liability Company” гэх компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх 12 давхар барилгыг худалдан авсан нь тус улсад шуугиан тарьж байна.

Учир нь тус компанийн баримт бичигт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлалтай гэсэн мэдээлэл байгаа ч албаныхан үгүйсгэжээ.

Бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдаад есөн сар болсон Монгол компани ийм хэмжээний мөнгөөр гадаадад барилга худалдан авсан нь хардлага төрүүлж, оффшор компани байх магадлалтай гэж үзжээ.

Харин Японы зарим мэргэжилтэн “Уг явдалд Японы Засгийн газрын хүсэлтээр монголчууд оролцсон байж магадгүй. Хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэхэд солонгос иргэдийн холбоог ашиглахын тулд Хойд Солонгостой холбоо сүлбээ ихтэй Монголоор зуучлуулах магадлал өндөр” гэж дүгнэсэн байна.

Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих