Оюутолгойн олборлолт өссөн ч Хятадын импорт багасчээ
“Рио тинто” Монголоос гаргах зэсийн олборлолтоо өсгөж байгаа ч Хятадын импорт буурч байгаа талаар “Ройтерс“ мэдээллээ.
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурсэз” компанийн мэдээлж буйгаар Оюутолгойн баяжмалын хэмжээ үргэлжлэн өсч байгаа бөгөөд өдөрт 100 мянган тонн хүдэр гаргах хүчин чадалтай ажиллаж байна.
Өнгөрсөн долдугаар сараас хойш Оюутолгой Хятадад зэсийн баяжмалаа экспортолж байгаа юм. Гэвч Хятадад зэсийн импортыг нөөцлөх эсэхэд үйлдвэрлэгчид болон Засгийн газрын хооронд шийдвэрээ хүлээн гацжээ.
Оюутолгойн зэсийн баяжмалыг Хятадын гангийн үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Гэвч Хятадын үйлдвэрлэгчид одоогоор нөөцөөсөө хэрэглэж байгаа юм.
Ж.Цог /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: