Тулааны спортын наадмаас манай тамирчид aлт, мөнгөн медаль хүртлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 18-26-нд үргэлжилж буй тулааны спортын дэлхийн наадмаас манай улсын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.

Тус наадамд сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав +115 килограммд түрүүлсэн бол О.Өсөхбаяр 85 килограммд мөнгөн медалийн эзэн болов.

Мөн эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна.

Өнөөдөр манай улсын эрэгтэй жүдочид барилдах бөгөөд ОХУ-ын баг тамирчидтай эхний оноолтод таарсан байна.

Дэлхийн тулааны спортын энэ удаагийн наадмыг ОХУ-ын баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж буй манай улсын баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсaэн амжилтаар гуравдугаар байрт бичигдээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих