Дорнын улс орнуудын өндөр настнаа асрах туршлагаас суралцах ёстой

4275728345_e15fd10c79_oИх Британид мянга мянган өндөр настнууд нийгмээс тусгаарлагдан, хүмүүсийн халамжийг хүртэж чадахгүй байна. Их Британи настны асрамжийн талаар Хятад, Япон зэрэг дорно дахины орнуудаас суралцах хэрэгтэй гэж хятад эхнэртэй эрүүл мэндийн сайд Жереми Хунт саяхан өгүүллээ.

Тэрээр хэлэхдээ, Ингландын бүс нутагт 800 мянган өндөр настан ганцаардлын дунд өдөр хоногийг өнгөрөөж, 5 сая иргэн өдөрт телевизээр хань болгон цагийг нөгцөөж байна. Эдгээр мартагдсан настайчуудтай байх нь Их Британи улсын хувьд гутамшиг. Засгийн газраас зарим арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй бөгөөд байдал улам хүндрэх хандлагатай байна гэлээ. Тэрээр мөн хэлэхдээ, бид Хятад Японоос суралцах хэрэгтэй, эдгээр орнуудын настайчууд үр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Хятад улсын хүргэн болсны хувьд Азийн соёлд настайчуудаа халамжлан хүндэлдэг болохыг мэдэрсэн гэжээ. Хөгшрөлийн нийгэм дэх сорилтыг зохицуулах гэвэл эдгээр орнуудаас суралцаж, настайчууд болон үр хүүхэд хоорондын нийгмийн харилцааг бий болгох ёстой гэлээ.

Дэлхийн олон орнуудын адил Их Британийн хүн амын бүтэц хөгшрөх хандлагатай, зээл гудамжаар цал буурал настан олон харагдана. Олонх настнууд нэг насаараа ажилласны эцэст асрамжийн газарт амьдарч байна. Эх сурвалжаас үзвэл, Их Британи улсад асрамжийн газарт 400 мянга орчим өндөр настан амьдардаг байна.

\Н. Пүрэвжав орчуулав\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих