Ник Вуйчич: Би эрэмдэг ч гэсэн, амьдрах эрхтэй
“Би эрэмдэг нэгэн биш. Би тархины тураалд орсон хүмүүсийг бодвол сэтгэлээрээ баян нэгэн. Тиймээ би бусад хүмүүс шиг халуун хүйтэнийг гараараа мэдэж чадахгүй, цав цагаан цас, бороон дээгүүр хөл нүцгэн гүйж үзээгүй нэгэн. Та дээрх мөртийг л уншаад л “Чи” эрэмдэг нэгэн л байна гэж бодож байгаа бол, миний ярилцлагыг уншихаа боль” Ник Вуйчич.
1982 он арванхоёрдугаар сарын 4-ний өдрийг ярьж өгөөч?
-Таны хэлсэн он сар чинь миний төрсөн өдөр байна. Манай аавыг Адам Вуйчич харин ээжийг минь Лиза гэдэг. 1982 он арванхоёрдугаар сарын 4-нд тэр хоёрын хувьд, бас миний хувьд хар дарсан зүүд байсан. Эмч нар миний дөрвөн мөч ямар ч ажиллагаагүй байна. Хэрвээ тайрвал амьдрах болно, тайрахгүй байхаар шийдэж байгаа бол “хүүдээ баяртай” гэж хэл гэсэн. Бурхан яагаад ганцхан надад ийм хувь тавилан зохиосон юм бол гэдгийг ямар их мэдэхийг хүссэн гээч. Аав минь их зоригтой учир хүүгээ мундаг эр болно гэж итгэсэн учраас дөрвөн мөчийг минь тайрахыг хүссэн гэж нулимсаа дуслуулан хэлж байсан.
-Өглөө болгон энэ байдал хэцүү санагддаг байсан уу?
-Би нүдээ нээх болгондоо хөдлөхийг хичээдэг. Даан ч санаагаар минь болдоггүй нь харамсалтай. Хүүхэд байхдаа ороноосоо босож чадахгүй учир “Аав, ээж” та хоёр яагаад миний гар, хөлийг минь идчихсэн юм бэ гэж орилдог байсан. Тэр хоёр намайг хэдэн цагийн дараа ч хамаагүй тайвширахыг минь хүлээж, өрөөний үүдэн дээр минь хүлээдэг байсан. Ямар их уйлдаг байсан гээч. Би Австралийн Мелбурн хотод амьдардаг. Одоо хүртэл. Мелбурн хотын хүмүүс, ээж аавд минь сэтгэлийн дэм өгдөг. Зүгээрээ та хоёр залуу учир дахиад хүүхэдтэй болно гэх зэргийн олон үгсийг байнга хэлдэг. Би яасан гэж, яагаад би тэднээс тэр магтаалын үгийг сонсож болохгүй гэж. Миний буруу юу, тэр хоёрын буруу юм уу бурхан минь хэлээд өгчихдөг болоосой гэж олон удаа гуйж байлаа.
-Хэн чамд энэ их эрч хүч, амьдралын аз жаргалыг бэлэглэсэн юм бэ?
-Та ажиглаж байна уу? Хүний хөл байх ёстой хэсэгт надад нэг далавч байгаа биз. Аанхаа энэ. Би 12 насны төрсөн өдрийнхээ шөнө далавч байдгийг мэдсэн. Хана түшээд суухаар тэр минь хөдлөөд, яг л хүний гар шиг бүх зүйлийг хэлж өгч байсан. Энэхүү хэсэг яагаад надад үлдсэн юм бол, юуг хэлэхийг хүсч байна гээд л олон бодол сэтгэл дотор минь эргэлдэж эхэлсэн учир, амьдралаа шинээр эхэлсэн.
-Та бол бэлэг тэмдэг. Бусдад урам хайрлаж, түүнээсээ жаргал авдаг нэгэн?
-Би бэлэг тэмдэг бишээ. Бэлэг тэмдэг гэдэг зүйл чинь АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр л байрладаг юм. Урмаар тэтгэгч гэж хэлэхэд л болно. Бурхан миний хэрэгтэй бүх зүйлийг авсан харин ганцхан зүйлийг бусдаас илүү хайрласан. Миний ярьсан бүхнийг үнэн сэтгэлээсээ сонсдог шүтэн бишрэгч хайрласан. Дэлхийн 70 гаруй оронд очиж, лекц унших болгонд намайг шоолох биш, надаас урам авахыг хүссэн хүмүүс танхимд хүлээгээд л сууж байдаг. Орж ирэхэд алга тагшаад л. Нэг удаа миний зургийг элгэндээ тэвэрсэн нэг хүүхэн надад хандаж, “Би ямар байна” гэж асуусан. Би ч ямар утгатайг нь ойлгохгүй инээхэд, Ник Вуйчич чи бол амьдралын минь баяр баясгалан минь, хэрвээ дэлхий дээр чи гэдэг хүн байхгүй байсан бол миний дүү энэ хорвоогоос усан нүдтэй буцах байсан. Дүүгийнхээ зургийг надад үзүүлэхэд, өөрийгөө цор ганц дөрвөн мөчгүй хүн биш гэдгийг ойлгосон. Харамсалтай нь түүний дүү нэгхэн жилийн өмнө авто-ослоор бүх мөчөө тайруулсан байсан. Үнэхээр харамсалтай. Тэр залуу надтай хамт лекц уншихыг хүссэн, хамт хоол идэх санал тавьж, бид хоёр дэлхий дээр байгаа бүх л зүйлийн талаар ярьсан. Оройн хоол дууссаны дараа “Ник Вуйчич өнөөдөр миний инээд юунаас болж бий болсон гээч. Чиний ганц үг л намайг амьдрахад тусалсан “Хэзээ ч битгий бууж өг” гэдэг үг өнөөдөр гэдэг өдөр оршин тогтноход тусалсан” гэсэн.
-Хайрын тухай ярилцахыг хүсч байна. Эхнэрийнхээ тухай яриач, хэрхэн танилцсан вэ?
-Манай эхнэрийг Ган Лули гэдэг. АНУ, Хятадын эрлийз. 2009 онд Хятадын Үндэсний их сургуульд лекц уншихаар тайз руу өгсөж явсан юм. Тусгай тайзан дээр гараад хүмүүсийг нэг минут хэрээтэй ажигладаг минь зуршил юм. Тэгтэл цугларсан иргэдийн яг гол хавьцаа гэрэл шиг хурц нэг харц өөрийн эрхгүй анхаарал татсан. Олон мянган нүд дундаас түүний минь нүд намайг амьгүй мэт болгосон. Тэр үед миний хамаг хөлс урсаад, ичээд хоёр хацар минь алим шиг улайсан байдалтай байсан. Олон мянган хүн дундаас эхнэрийнхээ харцнаас л тэгтлээ ичсэн юм шүү дээ. Лекц амжилттай дууссаны дараа манай эхнэр хамт хоолонд орохыг хүссэнээр би тэрнийх, тэр минийх болсон. Хааяа би түүнээс яагаад надад хайртай болж, бүр хүүхдийг минь төрүүлсэн гэж асуух болгонд “юу ч хэлдэггүй” нь гайхмаар.
-Одоо аав ээж дээ гомдохгүй байгаа биз дээ?
-Аль дээр үед бүх зүйлийг мартсан. Би ч гэсэн үр хүүхэддээ нарны илчийг мэдрүүлэхийг хүсэх учраас тийм л сонголт хийх байсан.
-Бусдад байнга хэлдэг хамгийн сайхан сургамжийн үгийг хэлээч?
-Хэзээ ч битгий бууж өг. Үг үгний дундаас хамгийн үнэн үг бол энэ ганцхан өгүүлбэр. Би өөрийнхөө амьдралаас олж авсан зарим гол зарчмаа та нартай хуваалцмаар байна. Хэцүү ч гэсэн тэвчээртэй бай. Хэдийгээр би одоо эхнэрийнхээ гарыг барьж чадахгүй ч цаг нь ирэхээр гарыг нь барих л болно. Гэхдээ үүнийг хийхэд гар заавал шаардлагагүй.
-Амьдралдаа сонсож байсан хамгийн муухай үг?
-Эрэмдэг. Би хэдий эрэмдэг ч гэсэн, амьдрах эрх байхгүй юу.
-Яагаад тархины тураал гэдэг ийм хэлэх дуртай юм бэ?
-Бүх зүйлийг нь бурхан харамгүй өгчихөөд байхад, ямар ч мөрөөдөлгүй гэртээ шигдэж байгаа хүмүүсийг би энэ төрөлдөө багтаадаг юм. Би ийм байж мөрөөдөөд байхад тэд яагаад үл тоон нэг байрандаа зогсоор байна вэ гэж өөрөөсөө байнга асуудаг юм.
URL: